Г.Ундармаа сониноос одоо болтол СТА-гаас ахиагүй юм билээ. Гудамжаар нэг тараасан одон, тэмдэг энэ бүсгүйн хаагуур нь зөрчихсөн юм бүү мэд. Тэр зөвхөн хошин урлагийн жүжигчин биш. Бие дааж часхийсэн хоёр ч дэлгэцийн уран бүтээл хийлээ шүү дээ. Түүний бүтээл “Single ladies”, “ТюТю” кинонууд аль аль нь эмэгтэйчүүдийн төлөө дуугарч, нийгэмд тодорхой сигнал өгсөн. Тэр өөрөө ч нийгмийн төлөө багагүй үйлс бүтээж эмнэлгийн хүлээлгийн танхимыг тохижуулах ажлыг санаачлан амжилттай хийж дуусгасан. “Шинэ үе” продакшнаасаа түр чөлөө авсан ч Г.Ундармаа урлагаас хөндийрчихөөгүй.
Энэ хугацаанд бүрэн хэмжээний уран сайхны кино хийсэн нь “ТюТю”. Хөдөлмөрч, дайчнаас гадна хошин урлагийнхан дундаа тун бийлэгжүү нь гэгддэг тэрбээр хотын төвд гурван ч брэндийн дэлгүүртэй төдийгүй Ж.Оджаргал ахынхаа “Viva city”-г тун амжилттай маркетингаар их хотынхны очих дуртай газар болгосон. Үргэлж амжилттай гялалзаж явдаг бүсгүй хүүхэдгүй ч дүүгийнхээ охиныг өөрийнхөө нэр дээр авч өсгөдөг. Харин одоо Г.Ундармаагийн бөөрөнд наалдаж явдаг охин ийм бүсгүй болжээ. Авьяаслаг жүжигчид хүүхдүүдээ урлагт хөл тавиулах болсон энэ үед Г.Ундармаагийн охин ч бас жүжигчин болж мэдэх юм хэмээн хүмүүс ажиг сураг тавьж байна. Уран бүтээл бүрийг нь ойроос харж урлагт ойр өсөж буй охиндоо ямар дүр өгөх талаар Г.Ундармаа аль хэдийнэ төлөвлөж суугаа биз ээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Б.Уян
Сэтгэгдэл (5)