Юун Юндэн Гөөгөө, элбэг дээлтүүд байхад!

Загварын тайзнаа гунхаж явсан Н.Жанцанноровын хүү Ж.Дамдинцэрэн тэргүүтэй 4 залуу нэгдэж хамтлаг байгуулаад буй. Анхны клипээ гаргаж теле ярилцлагад орон ихэд идэвхитэй маркетинг хийж буй тэднийг үзэгчид сониучирхан буй.

Хаа ч дөрвүүлээ цуг явж имиж хийх болсон тэд саяхан үндэсний хувцастай зургаараа ПиАр хийв. Гэтэл эсгүүрчний алдаа юу, угаас үндэсний хувцасанд ур дүйгүнх үү, бүгд томдсон дээлтэй зогсож байх юм. Ёстой нөгөө хувцасны гол, “Элбэг дээл” өгүүллэгийн эрэгтэй хувилбар юм уу гэлтэй. Эр хүйс, монгол эр хүний төрх байдал Солонгос тал руу хэлбийж буй үед тэд нэг ч гэсэн зүйлээр үлгэрлэх гэсэн биш алд дэлэм алдав бололтой. Өнгөн дээрээ зурганд нь лайк даран саймширсан ч зарим хүмүүс “Хаан нүцгэн байна” гэж ил шулуухан хэлдэг хүү шиг “Харамсалтай нь бүгдэд нь дээл томдчихжээ” гэж коммент урсгав. Үнэн юм үнэнээрээ сайхан л даа. Харин танд ямар харагдаж байна?

Эх сурвалж: www.grandnews.mn

Д.Сэргэлэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • jghu
    zahiin 2t tomdjee!!!
    2015 оны 03 сарын 16 | Хариулах
  • xx
    huzaa tsarailsan setguulentser buu ataarah ene zaluus goy haragdaj bna
    2015 оны 03 сарын 14
  • xxxxxx
    Xutsaj uguh yum aa ene setgvvlch nar hiih ajilgvide argaa barahdaa busdiig uulj goochilj teriigee hiisen ajil hemeen gj bodood tsalin huls awdag l bh daa
    2015 оны 03 сарын 13 | Хариулах
  • 123
    123
    2015 оны 03 сарын 13 | Хариулах
    • xx
      huzaa tsarailsan setguulentser buu ataarah ene zaluus goy haragdaj bna
      2015 оны 03 сарын 14
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025