Загварын тайзнаа гараад 10 гаруй жилийг ард үдэж, өөрийнхөө гарын шавь нарыг бэлтгэх болсон Топ Э.Сэлэнгэ ээж болоод удаагүй байгаа билээ. Монголын урдаа барьдаг цөөн хэдхэн моделиудын нэг тэрбээр "Гоёл-2011" наадмын топоор тодорсон. "Шилмэл загвар" агентлагт багшилж байсан бөгөөд "Nine dots" агентлагаа хариуцан ажиллуулсан.

Агентлагийн тэргүүн маань хөл хүнд болсон ч ажлаа гялалзтал хийж явж байгаад саяхан хөөрхөн гүнжтэй болж бүл нэмсэн баярт мэдээг дуулгасан билээ. Тэгвэл ээж болоод олны өмнө харагдахгүй байсан топ маань анх удаагаа бяцхан гүнжийн хамтаар цахим хуудаснаа зургаа байрлуулсан нь энэ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (5)