“Гэрэлт зүрх”-д найрагч бүсгүйчүүд, урлагийн одод нэгдлээ

 “Шүүдэр” продакшнаас санаачилсан “Гэрэлт зүрх” сайн үйлсийн аян хоёр сар үргэлжилж байгаа билээ. Төрөлхийн цээж нь цөмөрхий, нурууны муруйлттай 8 настай О.Ундрал охины эмчилгээний зардалд туслах аяны сүүлчийн арга хэмжээ нь 3-р сарын 13-нд Тусгаар тогтнолын ордонд болох “ГЭРЭЛТ ЗҮРХ” оддын тоглолт юм.

 “Гэрэлт зүрх” аянд Сэр-Одын нэрэмжит шагналт Б.Төгсжаргал тэргүүтэй “Шинэ мянган” нэгдлийн Б.Чулуунцэцэг, Н.Минжинсайхан, Э.Гантулга, С.Нэргүй нарын яруу найрагчид, Ардын уран зохиолч Ш.Дулмаа, СГЗ С.Оюун, Ц.Хулан, болон М.Уянсүх, Р.Эмүжин, Америкт байгаа орчуулагч, зохиолч Ж.Оюунцэцэг, Х.Тэргэл, Б.Сарантуяа нарын уран зохиолын ертөнцийнхөн Б.Шүүдэрцэцэгийн санаачилгаар нэгдэж, аялгуу сайхан шүлэг, бичсэн номоороо хандив өргөснөөрөө бусад аянаас онцлог болсон юм. Тэд зөвхөн О.Ундрал охинд зориулсан шүлэг бичиж, “Гэрэлт зүрх” пэйжид тавин хандивын данс, тусгай дугаарыг зарлаж байсан юм.

Түүнчлэн МУЭХ-ны шагналт зураач С.Төгс-Оюун, зураач П.Байгаль нар уран зургаа хандивласныг нь хандивын үдэшлэг дээр дуудлагаар худалдан охины эмчилгээнд хувь нэмэр оруулсан байна. “Гэрэлт зүрх” хандивын тоглолтонд МАН-ы зүгээс дэмжлэг үзүүлж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын санаачилгаар тайзны түрээснээс зуун хувь чөлөөлж, урлаг соёлыг ивээгч Bentton Mongolia брэнд дэмжигчээр оролцож байна.

“Гэрэлт зүрх” тоглолтонд дуулах саналыг хамгийн түрүүнд ардын дууны Д.Бурмаа хүлээн авч, “Увертура” хамтлаг ая дуугаа өргөхөөс гадна мөнгөн хандив өргөж байгаа юм. Д.Бурмааг анх гудамжинд санаандгүй явж байхад нь Ундрал охины ээж М.Алдармаа охиныхоо хандивын тоглолтонд дуулахыг гуйхад нь хүлээн авч аянд нэгдэж урлагийнхыг ниймийн сайн сайхан, хүүхдийн төлөө сайн үйлсэд нэгдэххийг уриалсан юм. Тоглолтонд АЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Д.Энхзул, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Ө.Уянга, МУГЖ Ч.Чулуунбат, МУГЖ С.Мөнгөнцэцэг, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ С.Эрдэнэбат, МУГЖ Б.Жагдаг, СГЗ С.Оюун, СГЗ Ц.Хулан, МУСТА Д.Бурмаа, Э.Төрмандах, Б.Даваа, О.Гансувд,Ш.Наранчимэг, Х.Мөнх-Эрдэнэ, Я.Гэрэлчулуун, “Увертура” хамтлаг, залуу дуучин Б.Энхнаран, Х.Мөнгөнцэцэг, яруу найрагч Б.Төгсжаргал нарын уран бүтээлчид оролцох гэж байна.

Тоглолтын дараа охин Сөүл рүү нисч, 18-нд хагалгаандаа орох юм. Нурууны хүнд өвчнөө ялж, загвар зохион бүтээгч болохыг хүсдэг бяцхан хөөрхөн Ундралдаа тусалцгаая! Хандивын данс: Валютын: Худалдаа хөгжлийн банк 452 583 421 М. Алдармаа Төгрөгийн :"Голомт" 2015 101282 О.Ундрал , Хаан 5134022211 М.Алдармаа, "ХАС" 5001302368 О.Ундрал, мессеж илгээх тусгай дугаар:151689.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025