
Нийтийн дууны залуу дуучин П.Идэржавхлан, жүжигчин З.Онон нар уран бүтээлч залуу гэр бүлүүдийн тод төлөөлөл болж яваа хосууд. Өчигдөр нээлтээ хийсэн “247 градус” киноны нээлт дээр хүрэлцэн ирсэн тэд дуранд ийн өртсөн байна. Гэргий З.Онон нь “X-түц” продакшны жүжигчин бөгөөд ажилынхаа хажуугаар хэд хэдэн удаа дэлгэцийн бүтээлд туслах дүр бүтээчихдэг нэгэн. Харин нийтийн дууны залуу дуучин П.Идэржавхлан саяхан эмэгтэйчүүдийн баяраар бие даасан хоёр дахь тоглолтоо хийж нутгийн зөвлөлөөс дөрвөн өрөө байр бэлгэнд авсан гэдэг.

Эх сурвалж: grandnews.mn
Сэтгэгдэл (8)