МУГЖ Хүрлээ энэ цаг мөчид шинэ киноны ажилдаа ханцуй шамлан ороод байгаа. Түүний хувьд “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз”, “Тагнуулч аав” кинонуудаараа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Харин дараагийн бүтээл “Хамтран амьдрагч” нь тун удахгүй үзэгчдийн хүртээл болох нь. Хамтран амьдрагч гэснээс МУГЖ Хүрлээ маань цор ганц мисс охинтой юм шиг кинондоо том охиноо тоглуулаад, наадам үзсэн ч хүргэн “MIXX” хамтлагийн дуучин Гүнчээ, охин Х.Намуун хоёртойгоо яваад байсан.
Тэгсэн чинь түүнд бас дагуулж явдаггүй өөр “хамтран амьдрагчид” байна шүү. Түүний гэргий бага охин хоёр бол нэг их рекламны пауз царайлалгүй энгийн явж байдаг юм билээ. Бид одоо болтол Хүрлээгийн гэргийгийн нэрийг тогтоогоогүй байна гэдэг бас сонин хэрэг шүү. Шаардлага гарсан үед гэр бүлийнхнээ ч өөр хүнд найр тавчих хөдөлгөөнтэй Хүрлээ хүргэнээ “Гурван охин”-ы Солод “өгч” байгаа сураг бас гараад байсан. Шинэ киноныхоо гол дүрд хүргэнээ өөр бүсгүйтэй дурлалцуулж буй дэггүй хадам аавын үйлдэл бүр сахилгагүй юмаа. Хүрлээгийн даруухан “хамтран амьдрагчид” хоорондоо усны дусал мэт адилхан юм гээч. Харин өсөх ирээдүйтэй модель гэгддэг Х.Намуун нь аавыгаа илүү дуурайсан бололтой.
Эх сурвалж: www.grandnews.mn
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (18)