
Солонгос сериал моодонд орж байсан тэр үеэс л охидын дунд шүтээн мэт яригдаж ирсэн “Анхны хайр” киноны гол дүр Чанву ёстой скандал од байлаа. Ямартаа л түүнд дурласан охидууд амиа хорлохыг завдаж байх вэ дээ. Охид холын хархүүг нэгэнтээ эх орондоо аргамжиж чадахгүй хойно дундаасаа Чанву гаргаж хөтлөгч Э.Гантулгыг “Монгол Чанву” хэмээн нэрийдэх болсон. Тэгвэл охидын тэгтлээ их шүтэн биширч бараг сэрүүн зүүдэлдэг ханхүүг тэвэрч бүр хамт зургаа авахуулсан азтай монгол бүсгүй байна шүү, цаана чинь.

АЖ Ш.Чимэдцэеэ энэ агшны эзэн байлаа, браво! Жинхэнэ монгол бүсгүйн төрх, намирсан урт хар гэзэг, нүд хөмсгөөрөө гайхуулдаг нэгэн цаг үеийн сайхан бүсгүй Чанвутай ийм сайхан зураг даруулжээ. Ганц хүүтэй, хоёр дахиа амьдрал зохиосон ч бүтэлгүйтсэн тэрбээр урлагтаа л үнэнч хэвээр үлдсэн. Үртэй хүн жаргаж, үндэстэй мод нахиалдаг гэгчээр хүү, бэр, ач нараа тойруулсан өнөр бүлийн тэргүүн тэрбээр эмээ болсон ч гялалзсан хэвээр. Ямартай ч АЖ Ш.Чимэдцэеэ шиг “ориг” Чанвуг тэвэрсэн азтан одоогоор тодроогүй байгаа шүү.
Эх сурвалж: www.grandnews.mn
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (16)