Хошин урлагийн продакшнууд хэд хэд салан бутарч үзэгчдийн сэтгэлд эргэлзээ төрүүлэх болсон. Гэсэн ч хөнгөхөн хөөрхөн юманд дуртай, түр ч гэсэн стрессээ мартахыг хүссэн үзэгчид урлагийн энэ төрөл жанрт үнэнч хэвээр тэднийг “хоол”-той байлгаж байгаа билээ.
Хэсэг хугацаанд бужигнасны эцэст хэн нь хэн бэ гэдэг нь илэрч зарим нэг нь салбараа ч солиод буй энэ үед хамгийн тогтвортой оршин байгаа нь “Х-Түц” продакшн. Тэдний хийсэн кино бүр амжилт дагуулж уран бүтээлээс нь хамтын нөр их хөдөлмөр мэдрэгдэх болсон. Өө хэлбэл анхны гэргийгээсээ туурга тусгаарлан охидоо орхисоноос өөр хөө тортоггүй Аглуу энэ цаг үед тодрох нь. Бооёо, Аглуу хэмээн хоршин дуудагддаг хамтдаа нэвтрүүлгийн хойморт тухалдаг ид насны хоёроос нэг нь тун эгзэгтэй мөчлөг дээрээ явна. Бооёог хүмүүс илт зэмлэн буруутгахгүй ч цаашдаа тэдний хамтлагийн хувь заяанд санаа зовнин буй. “Хүн нэрээ тогос өдөө” гэдэгчлэн үйл хэргээ амжилттай явуулахаас гадна түмэнд нэртэй амьдрах бас амин чухал юм. Аглуу үзэсгэлэнт гэргий охидоороо гоён өдрөөс өдөрт өнгөжиж хэнээс ч муу үг дуулалгүй өдий зэрэгтэй яваа нь яг л тогос шиг юм гээч.
Эх сурвалж: www.grandnews.mn
Б.Уян
Сэтгэгдэл (14)