
Нэгэн цагт топ Пүүжээтэй “Хувьсал” продакшны уран бүтээлд хүч үзэн, өрсөлдөгчид хэмээн нэрлэгдэж байсан Г.Отгонцэцэг өнөөдрийг хүртэл бууриа сахисаар. Түүний үеийн бүсгүйчүүд бүгд гэрлэж бараалан “өрсөлдөгч” топ Д.Пүрэвсүрэн нь 3 дахь үрийнхээ зулайг үнэрлээд байна. Хатуу дектатур, нарийн цагийн хуваарьтай драмын театртаа тэр ажилласаар байгаа бөгөөд дэлгэцийн бүтээлд хүч сорих болсон. Хэдэн жилийн өмнө бол хамгийн түрүүн хуримын зар дуулгаж мэдэхээр ярианы эзэн байсан тэр урлагт үнэнч гэдгээ нотоллоо.
Олон жилийн турш тууштай ажилласан түүний хөдөлмөр талаар болсонгүй. Жүжигчний хувьд тун чадварлаг нэгэн болохоо “Аюултай харилцаа” киногоор дахин нотоллоо. Үзээд өгье гэсэн ч түүн шиг энэ хэцүү дүрийг тултал амилуулах “нууц амраг”, “Орхидос”-ын хойд ээж одоохондоо алга байна шүү. Түүний сар шинийн гоёл үргэлж нүцэглэлтийн баатраар л төсөөлдөг олон хүнийг алмайруулав. Үнэхээр хөөрхөн Дүүриймаа байгаа биз?
Эх сурвалж: www.grandnews.mn
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (5)