Хаана ямар арга хэмжээ болно тэнд явж харагддаг энэ бүсгүйг Ж.Золзаяа гэнэ. Ажил хэрэгч хүрээнийхэнд хэдийнэ танил, дотно төрх болж орхисон түүнийг хийх ажилгүйдээ, өмссөн зүүснээрээ өрсөлддөг охидын давалгааны нэг гишүүн гэж ойлгохоор. Учрыг лавлах нь Ж.Золзаяа Монголын Үндэсний Маркетингийн Холбооны дэд ерөнхийлөгчийн албатай, боловсрол, мэдлэг сайн, амбиц карьер ахицтай нэгэн гэнэ шүү.
Таньж мэдэх нэг нь Ж.Золзаяаг бие жижиг ч бэлчээр томтой хэмээн дөвийлгөдөг нь түүний маркетингийн ухааныг магад сайн эзэмшсэнтэй холбоотой юм байх. Маркетинг, пиар гэдэг үгүй ядахдаа л Манжуурын миссийн титмээс үнэ цэнэтэй амин чухал зүйл болж хувирсан энэ цагт Ж.Золзаяагаас зөвлөгөө авах хүмүүс улс төр, бизнесийн хүрээнээс авахуулаад урлагийн одод хүртэл урт цуваа үүсгэдэг байна. Тэгэхээр энэ шавил бүсгүй алив арга хэмжээний тавилга биш чимэг нь байж таарлаа. Бүхий л салбарын хөгжлийн нууц-менежментийг базсан хүн ийм байдаг байх нь.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (6)