
УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг одоогоос жилийн өмнө эхнэрээ албан ёсоор танилцуулж, олны өмнө дагуулж гарч ирж байсан. Тэгвэл энэ сарын 7-нд аав болж аав ээж болоод найз нөхдийгөө баяр хөөрд умбуулаад байгаа гэнэ шүү. Олон ч жил эхнэргүй гоонь эрийн дүрээр амьдарсан Эбид сэтгэл алдарч харц шидлэх бүсгүйчүүд наснаас нь олон байсан гэдэг. Гэвч тэр ямар ч бүсгүйтэй нэр холбогдохгүй арван жил эхнэрээ хүлээсэн гэвэл та итгэхүү. Бараг арваад жил гадаадад ажиллаж амьдарч байгаад ирсэн энэ бүсгүйг хэн болох нь одоогоор нь тодорхой биш байгаа бөгөөд Эбигийн үнэнч фэнүүд нь түүнд цахим хуудасаар нь дамжуулан баяр хүргэж мэндчилгээгээр дарж байгаа аж.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна