
Түүнд бүгд атаархдаг. Тэр одоо 48 настай. Гоо үзэсгэлэн, төгс төгөлдөр эмэгтэйн бодит дүр, амьдралдаа цахилгаан зуух асааж үзээгүй танхи нэгэн. Эдний гэр хаалгагүй, бүх юм нь цав цагаан. Түүнийг хэзээ ч хаана ч харсан эрхэмсэг, ялдам орших ба зохихгүй хувцас гэж үгүй. Ахмадын чөлөөт холбооны тэргүүн “авгай” хэмээн ёжлуулдаг Г.Баасантай тэр нас чацуу. Гэсэн ч хорь хүрээгүй охидтой загварын тайзнаа алхахад үзэгчид түүнийг л хардаг. Тийм ээ, та зөв таалаа! Энэ хүн бол топ модель Э.Одгэрэл. Олон хүн түүнийг таньж ядаж байсан шүү. Тэр ийм л хувирах чадвартай хувцсыг жинхэнэ утгаар нь өмсдөг хүн дээ.

Эх сурвалж: www.grandnews.mn
Б.Уян
Сэтгэгдэл (6)