
Эмэгтэйгээс Б.Навчаагүй кино байхаа больсон бол эрэгтэй жүжигчдээс Ц.Цэрэнболд кино болгонд гарахгүй бол болохгүй. Орчин цагийн Дагийранз гэгдэн дуу хоолой нь брэнд болсон тэрбээр бие хаа ч авдар шиг ханхар. Налайхын хүү Ц.Цэрэнболдын аав, ээж нь уурхайчин хүмүүс байжээ. Түүнийг хамгийн анх Д.Бямбацогт (салхи Дамбий) олж харан “Чиний хоолойны өнгө, жүжиглэх чадвар гайгүй юм. Жүжигчин бол” гэсэн гэдэг. Уг нь түүүнд дуучин болчих ч юм шиг аархуу бодол төрж байж.
Тэгээд яахав, дуучнаар СУИС-т шалгалт өгсөн боловч тэнцсэнгүй. “Мюзикл” дээд сургуульд театр урлагийн ангид шалгалт өгөн тэнцсэнээр бидний мэдэх Ц.Цэрэнболдын түүх эхэлжээ. Түүний гэргийг Бямбажав гэдэг бөгөөд хүү, охин хоёртой. Ц.Цэрэнболд фитнесээр хичээллэдэгийнх “Дэв”, “Хархны өгөөш” кинонууд дээр эротик сцен үзүүлсэнээр хүсэмжит эрчүүдийн тоонд багтсан. Хэдийгээр дуучин болж чадаагүй ч энэ олон жилийн дараа тэр хоолойны цараагаа гайхууллаа. Түүний поп дива С.Нарантай хамтран дуулсан “Аав” киноны дуу нь олны сонорыг мялааж байна. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ ээ гэж. Түүний харьяалагддаг УДЭТ-аас драмын 4 залуусын хамтлаг гарсан шүү дээ. “Камертон-2” гэдэг шиг дараагийн хамтлаг төрөн гарах ч юм билүү, хэн мэдлээ. Хэрвээ тийм зүйл болбол Ц.Цэрэнболд Мээдээ хавьцаа аралтай дуучин болох байх шүү.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (6)