
Монголын сүүл үеийн эрэгтэй балетчдаас эх орондоо буурь сахиж үлдсэн цөөн уран бүтээлчдийн нэг нь М.Од. Тунчиг авьяастайн дээр гадаад төрх, нуруу туруугаараа ч нүд булаадаг энэ залуу уг нь манай сонгодог урлагийн тайзан дээр байх ёстой чухал “бараа”. Гэвч хэдэн жилий өмнө театрын ерөнхий балетмейстр Х.Гэрэлчимэгтэй муудалцан ягаан байшинг орхиж, хувиараа бизнес эрхэлж байсан.
Залуу хүнд амьдралаа авч явах хөрөнгө, хогшил хэрэгтэй, гэтэл театрын цалин юусан билээ. Чухам энэ асуудлаас болж багштайгаа муудалцан театраас гарсан гэдэг. Хэдий театр тэр үед эрэгтэй балетчны эрэлд хатчихсан үе байсан ч гэлээ угаас хатуу ширүүнээрээ алдартай, нэг насны амьдралаа сонгодог урлагт гуйвалтгүй зориулсан Х.Гэрэлчимэг хатагтай залуу хүний эрмэлзэл тэмүүллийг ойлголгүй, шуналтай юутайгаар нь дуудаж, улмаар М.Од гарсан гэдэг. Гарсныхаа дараа хувийн балетын студи байгуулж, дээдсийн хатагтай нарыг хэсэг хуйлруулсан М.Од чухам энэ үедээ театрын хун Б.Саруултай үерхэж байв.
Тэдний романсад сонгодог урлагт элэгтэй бүхэн баярлаж, театраас сайхан хосууд төрөх нь гэж баярлаж байв аа. Гэвч эцсийн мөчид үерхэлт хосуудын 3 жилийн романс салалтаар төгсч, Б.Саруул бизнесмэний хүүтэй гэрлэж, хувийн амьдралаа төвхнүүлсэн бол М.Од саяхныг хүртэл ганц бие явсан. Харин энэ удаад тэр сонголтоо хийсэн ч байж мэдэхээр байна. Өөрөөс нь эгчмэд бололтой нэгэн бүсгүйг энхрийлэн халамжилж яваа дүр зураг бидний дуранд буулаа. Эгчмэд эхнэртэй болох гэж буйгаа фэнүүдээсээ нуухыг хүссэн үү, камерын овоо хараанаас бултах гэж оролдсон ч бидний овжин дуран хараа тэднийг олзолж чадсан. М.Од хуримын зар дуулгаж мэдэх нь.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (6)