Манайхан од болохоороо эцэг эхээс заяасан нэрнээсээ татгалздаг. Нэг хэсэг Н.Учрал нэр, зүсээ нууж “Темон”-дож байсан удаатай. Харин одоо бол олны өмнө цээж тэнэгэр, харц дээгүүр алхах доктор хүн болсон. Оддын өвчнөөр өвчилбөл өвчилж болох нас, цаг үедээ огцом томоожиж голомтоо бадраасан түүнийг одоо харахад нээрээ ч улс төрд ирээдүйд юм дуулгаж мэдэхээр төрх байдал, хичээл номын үнэр “үнэртэх” болж. “Аавын цээж” царайлах гэж яддаг нөхдүүд түүнээс багахан үлгэр дуурайл авахад болохгүй нь юу байхав. Өдгөө Шадар сайдын зөвлөхийн албанд урилгаар очсон түүнийг ирээдүйн лидерүүдийн нэг гэдэгтээ хэн ч маргахгүй биз.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (28)