“Уран хас”-ын Ч.Жамсранжавын үргэлжлэл

Нэрт удирдаас УГЗ Ч.Жамсранжав агсан УДБТ-ын алтан хуудсыг бичилцэж явсан нэгэн. Тэрээр тус театрт 1973 оноос хойш ажиллахдаа дуурь, балетын 22 жүжиг, 18 киноны хөгжмийг удирдаж, “Загийн алим”, “Бид мартахгүй”, “Амьдралын нахиа” зэрэг киноны хөгжим, дан дууны хөгжмийн 18 ая, радио, тв-ийн хөгжмийн аязуудыг бичсэн байдаг. Монгол үндэсний анхны мэргэжлийн бүжгийн жүжиг болох “Уран хас”-ыг тэртээ 1973 онд удирдаач Ж.Чулуун зохиож, түүний төрсөн ахынх нь хүүхэд болох УГЗ удирдаач Ч.Жамсранжав анх удирдаж үзэгчдийн хүртээл болгож байсан билээ.

“Боролдой” С.Мягмарын гэргий Ч.Одончимэг энэ эрхэм хүний дүү гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Улаан-Үүд хотод амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг үдсэн Ч.Жамсранжав агсны охин Ж.Амарзаяаг бид та бүхэнд танилцуулж байна. Ч.Одончимэгийн гар дээр өссөн энэ бүсгүй өдгөө “Black box” театрт ажилладаг. Дэлхийн сонгомол, сонгодог жүжгүүдийг найруулж буй Ж.Амарзаяа өөрөө бас шаггүй авьяастай жүжигчин. “Хүн хүний хайр” жүжигт тоглосон түүнийг хаанахын жүжигчин гэнэт гараад ирэв ээ гэж хачирхах хүн олон байсан билээ. Урлагийн гэр бүлээс гаралтай нарийн мэдрэмжтэй энэ бүсгүйн нөхөр “Жи энтертайнмент”-ийн захирал. Их урлагийн төлөө амьдрал, торгон мэдрэмж, авьяасаа зориулж буй Ж.Амарзаяа монголын театр урлагт нэгэн шанг татахаар хувь нэмрээ оруулж явна.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • ганбаа
    Хуухэд ахуйн цагын найздаа амжилт хусье
    2015 оны 03 сарын 06 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025