
Монголын хөгжмийн урлагийн ноён оргилуудын нэг Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ая эгшгийг сонсоогүй хүн гэж бараг үгүй. Тэрээр Монголынхоо ард түмэнд 500 гаруй гайхамшигт уран бүтээлээрээ бэлэг барьсан энэ цагийн эгэлгүй баатруудын нэг мөнөөсөө мөн. Харин түүний үргэлжлэл болсон хүүхдүүдийнх нь нэг Ж.Дамдинцэрэн Токиогийн их сургуульд хөгжмийн чиглэлээр суралцаж ирээд удаагүй байгаа билээ.Олон жил гэр бүлээрээ арлын Японд суурьшиж аавынхаа мэргэжлийн өвлөж авч буй Ж.Дамдинцэрэнг загвар өмсөгч гэдгээр бид илүүтэй таньдаг.
Аргагүй л авьяаслаг аавын хүү гэсэндээ загварын тайзыг биш сонгодог урлагийг сонгосон. Тэрээр хэд хэдэн сонгомол хөгжмийн тоглолт хийж, Монголын сор болсон бүтээлүүдийг тайзнаа амилуулаад амжсан билээ. Хаана ч сонгодог хөгжим, сонгодог урлагийн тухай ярьж явдаг Ж.Дамдинцэрэн сонгодог тоглолт үзэж яваад манай дуранд өртсөн нь энэ. Хамгийн сүүлд загвар өмсөгч залуучуудтай нийлж хамтлаг байгуулсан нь гавьтай амжилт үзүүлэхгүй байгаа дуулдана лээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (3)