Монголын шүүхэд татвараас зугтаасан хэргээр таваас зургаан жилийн ял аваад байсан АНУ-ын иргэн Ж. Каплад манай ерөнхийлөгч 35 тэрбум төгрөгийг үнэгүй бэлэглэж, уучлал үзүүлнэ нутаг руу нь тавьж явуулсан нь олны сэтгэлийг сэрд хийлгэж байна.

Монголдоо ч үзүүлж байгаагүй энэ том уучлалыг чухам яагаад харийн иргэнд үзүүлэх болсон нь сонирхол татам. Ядаж шүүхийн эцсийн шийдвэр гарсаны дараа зүй нь уучлалын асуудал яригдах ёстой байтал юунд ингэтлээ яарав. Аль эсвэл АНУ-ын Худалдааны танхим Ж. Каплагаар түрүү барьж монгол улсад туслах хэлэлцээрээ хойшлуулах нь зөв гэж сүрдүүлэг хийснээс болов уу.
Хоёр жил гаруй хугацаанд байцаагдаж байсан түүнд өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр шоронд таван жил 10 сар хоригдох ял онооосон гэдэг. Харин тэрбээр гурван жил орчим шүүхдэлцсэний эцэст Эвелин охиноо энгэртээ тэврэн эхнэр Солонго, хүү Ийгл нарын хамт эх нутагтаа газардаж төрөл садантайгаа жаргалын орноос ирсэн мэт тэврэлдэн уулзжээ.
“Аймаар зүйл огт байгаагүй, Бусад орны шоронд байдаг шиг хүнд хэцүү зүйл огтхон ч байсангүй” хэмээн Капла монголд байсан тухайгаа ийн ярьжээ.

Гадаадуудад бэлэглэж байсан тэр их мөнгөөрөө 9н давхар орон сууц бариулаад гэр хороолол орчимын айлуудыг нүүлгээд гандангын дэнжийг хоосолхоос гадуур хувцаснаас сүрчиг шиг үнэртэх тэр утааг багасгах боломжоо зүгээр бэлгэнд өгөөд явуулсанд монголын иргэд тийм ч ам сайтай биш байна гэнээ.
Байр бариулдаггүй юм аа гэхэд хүүхдийн ясли, цэцэрлэг бариулаад хүүхдийн эрхийг хамгаалаачээ гэж таниас хүсэе хэмээн олон хүмүүс цахим хуудаснаа жиргэжээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна