
Оросын сөрөг хүчний лидер Борис Немцов халдалгад өртөж нас барсан билээ. Түүнийг Москва хотноо Кремлийн хананаас холгүй орших их Москворецки гүүрэн дээр үл таних этгээд олон удаа буудаж амь насыг нь хөнөөгөөд зугтсан аймшигтай хэрэг гарсан нь Орос даяараа гашуудал зарлаад буй.
Хэрэг гарах үед түүнтэй найз бүсгүй Анна Дурицкая хамт байсан билээ. Тэд албан ёсоор эхнэр нөхөр болоогүй ч гурван жил хамтран амьдарч ирсэн. Оросын сөрөг хүчний нөлөө бүхий энэ эрхэмд эмгэнэл илэрхийлсэн хүмүүсийн цуваа үргэлжилсээр байгаа бөгөөд гэмт хэрэгтэнг одоогоор олоогүй байгаа аж. Гэмт хэрэг гарахын өмнөхөн тэд оройн зоог барьж гүүрэн дээр хамт алхаж байхад энэ үйл явдал болсон байна.

Хэргийн талаар Анна Дурицкая мэдүүлэг өгчихөөд төрсөн нутаг болох Украин руу буцсан байна. Анна Дурицкая нь Украйны алдарт модель бөгөөд тэрээр ээжтэйгээ хамт байхын тулд нутаг руугаа буцжээ.



Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл байхгүй байна