Ээж болоод жил гаран болсон хэрнээ гэр бүлтэй үгүй нь үл мэдэгдэх дуучин Б.Баярцэцэгийг үнэнч фэнүүд нь нөхөртэй эсэхэд эргэлзэж байгаа сурагтай. Олны анхаарал татаж сонирхол төрүүлэх зорилготойгоор сүүлийн үеийн дуучид жирэмсэн болсноо, нөхөртэй гэдгээ тас нуудаг “моод” дэлгэрээд багагүй хугацааг үдээд байгаа билээ. Эхлэлийг нь дуучин Ч.Ану тавьж хэсэгтээ шуугиан тарьж байгаад сенсаацитайгаар нөхөр, хүүхдээ танилцуулсан. Үүнээсээ болж хүүхэд төрүүлээгүй тээгч эх хөлсөлсөн гэх хардлагад өртөөд авсан.

Тэгвэл түүний араас дуучин Нара, Ука, Б.Баярцэцэг нар дөрөө нийлүүлэн нөхрөө нууцалж зарим нь одоо хэр чимээ алга. Магадгүй хэр удаан нууцалж хэзээ сенсаацитайгаар олонд танилцуулахаа аль хэзээний бодож төлөвлөө биз ээ. Нөхрөө нууцалдаг олны танил одуудын эгнээнд элссэн дуучин Б.Баярцэцэг нөхөртэй гэж яригддаг болохоос албан ёсоор олонд танилцуулж хамтдаа байж харагдаагүй. Саяхан тэрбээр нэгэн киноны нээлтэнд ганцаараа явж байгаад бидний дуранд өртсөн нь энэ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (17)