Атаархмаар хаустай алдартнууд

Холливуудын алдар, цуутай оддын тансаг шилтгээнүүдээс хүргэж байна. Үнэхээр атаархмаар шүү!

Taylor Swift

Жүжигчин, дуучин Тайлор Свиптийн “Rhode Island”  шилтгээн нь 17,75 сая долларын үнэтэй бөгөөд бүхий л зүйлийг уг шилтгээндээ цогцлуулсан байдгаараа онцлогтой. Уг шилтгээн яг л гүнжийн ордон шиг сайхан аж.

Justin Bieber

Канад гаралтай дуучин  Жастин Бибер дуулахаасаа гадна  “Calvin Klein”-ны дотуур хувцасны нүүр царай болоод амжсан. Түүний тансаг шилтгээнийг “Salad Spinner” хэмээн нэрлэдэг бөгөөд зургаан унтлагын өрөө, долоон ваннын өрөөтэй юм байна. Дуучин маань уг шилтгээнийг түрээслэдэг байна. Түрээслүүлэгч эзэн нь Жастин Бибер сард 59,000 долларийг өгдөг нь үнэхээр итгэмээргүй хэмээн ам алджээ.

Robert Pattinson

Холливуудын чадварлаг жүжигчидийн нэг яах аргагүй Роберт билээ. Түүнийг фенүүд нь цус сорогч болон сүрчигний рекламаараа алдартай хэмээн хэлсэн байна. Робертын тансаг хаус нь хоёр унтлагын өрөө, хоёр ваннын өрөөтэй юм. Ийнхүү түүний амьдардаг шилтгээн нь “Bachelor pad” буюу  энэ нь зөвхөн гоонь бие хүмүүсд зориулагдан бүтээгдсэн. Энэ шилтгээнийг зөвхөн ганц бие эмэгтэйчүүд болон эрчүүд худалдаж авах ёстой байдгийг ч заасан байдаг аж.

Bruno Mars

“Locked out of Heaven” дууны зохиогч, дуучин маань долоон унтлагын өрөө, найман ваннын өрөөтэй диваажин мэт шилтгээнийг 6,8 сая доллараа худалдан авсан ажээ.

Lady Gaga

“Гаж дуучин” гэдгээрээ олонд танигдсан дуучин Лади Гага нь 23 сая долларын шилтгээнтэй юм байна. Энэхүү шилтгээнийг түүний ээж Монстер бэлгэлсэн байна.

Rihanna

Алдарт дуучин Рианаг “Bad Gal Riri” хэмээн гэр бүлийнхэн нь дууддаг. Гэвч Рианна өөрийн гэртээ бүхий л зүйлийг үнэн бодит байлгахыг хичээдэг. Түүний “Pacific Palisades’ тансаг хаус нь 14,995 сая долллараар үнэлэгддэг байна.

Drake

Реппер, дуучин Дракийн хаус 7,7 сая доллараар үнэлэгддэг. Дракийн хаусний хойно маш сайхан цэцэрлэгт хүрээлэн байдаг байна. Энэ хүрээлэнд усан сан, гоёмсог чимэглэсэн агуй байхаас гадна хавтгай дэлгэцтэй телевизүүдийг байруулсан байдагаараа ихээхэн онцлог ажээ.

Ellen Page

“Juno” киногоороо олонд танигдаж чадсан жүжигчин Ellen Page-ын тансаг хаус 1,7 сая долларын үнэтэй. Тэрээр хаусаа теннисын супер од  Venus Williams-аас худалдан авсан байна. Williams 2005 онд энэ хаусаа 1,9 сая доллараар авч байсан аж.

Эх сурвалж: Grandnews.mn

Б.Цэцэг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025