Who is Who?

Монголын загварын “ертөнц”-ийн чиг хандлагыг зурж байгаа дизайнер бүсгүйчүүдийн хэн нь хэн бэ гэдгийг энэ дугаартаа онцоллоо. Тэд бол нэг үеийн, нэр нь тодорч яваа бүсгүйчүүд. Хэдий “Гоёл” наадам нь загвар зохион бүтээгчдийн гэх нэр, тодотголтой ч моделиудын наадам болоод өнгөрдөг Монголын нөхцөлд эдгээр бүсгүйчүүд өөр өөрсдийнхөөрөө зам мөрөө тодорхойлж, боломж боломжоороо л карьер хөөж, хүрээгээ тодорхойлдог байх юм. Ихэнх нь хилийн чанадад гарцтай, Өвөрмөц сэтгэж дэлхийн загварын ертөнцөд хаалга тогшин орж байгаа эдгээр дизайнер бүсгүйчүүдтэй товч танилцацгаая. 

Элит үргэлжлэл

Төрийн шагналт, Ардын зураач Үржингийн Ядамсүрэн  бол түүний өвөө, Төрийн шагналт зураач Ядамсүрэнгийн Үржнээ  бол түүний аав. Хорьдугаар зууны Монголын  оюун санааны ертөнцөд үүрийн гэгээ татуулж, жим зам гаргасан элит угсааны 3 дахь үеийн төлөөлөл болох  энэ бүсгүйг Ү.Юмжир гэдэг. Эцэг өвгөдийнхөө бахархалт генийн үргэлжлэл гэдгээ цаг үргэлжид батлахыг хүсэхийн ялдамд өөрийнхөө орон зайг тунхаглахыг хичээдэг бүсгүй. Ү.Юмжирын загварын онцлог нь үндэсний загвар, хэв маягийг орчин үетэй хослуулах. Этник өнгө аястай гэж болох юм уу даа. 


Дизайнераар 15 жил тасралтгүй ажиллаж ирсэн Ү.Юмжир мэргэжлийн гараагаа “Урлах эрдэм” дээд сургуулиас эхэлж алс холын Америкт хүртэл зам мөрөө гаргаж амжжээ. Дизайн сонирхогчдод зориулан “Хувцасны дизайн” номоо гаргасан. Хувийн амьдралын тухайд ганц бие. Хэдийнэ хүний хань, хүүхдийн ээж болох насанд хүрсэн ч хурим хийж, хэн нэгэнтэй айл гэр болоогүй яваа нь бие даасан, хүчирхэг бүсгүйн өндөр шаардлагатай холбоотой байж ч болох.

Японд нэрийн брэндээ гаргасан анхны монгол бүсгүй

Монголынхоо нэрийг арлын Японд гаргаж яваа авьяаслаг дизайнер Б.Явууцагааны ярилцлагыг өмнө нь манай сэтгүүл уншигчдадаа хүргэж байсан. Японд нэрийн брэндээ гаргасан анхны монгол дизайнер гэдгээрээ бусдаас ялгардаг Явуу арлын орноор барахгүй Европт танигдаж амжжээ.

Тун удахгүй бусад дизайнеруудынхаа араас эх орондоо бүтээгдэхүүнээ нэвтрүүлэх гэж байгаа энэ бүсгүйн загварын онцлог өдөр тутмын энгийн хувцас болон кимоногоор дагнадаг. Мөн л “Урлах Эрдэм”-ээс гараагаа эхэлж арав гаруй жил Японд боловсрол эзэмшсэн. “YAVUU” нэрийн брэнд нь Япондоо хэдийнэ орон зайгаа эзэлсэн гэдэг. 
Хувийн амьдралаа төвхнүүлж амжаагүй яваа түүнийг хамгийн залуу дизайнер гэж болно.   

Хайрын хуримын эзэгтэй 

“Хайрын хурим” салоны Б.Ууганцэцэгийн гараар бүтсэн даашинз манай олны танил охид бүсгүйчүүдийн хувцас сонголтонд нэлээд дээгүүрт бичигддэг. Загварын icon хатагтай Э.Туултай хамтран тэртээ 2006 онд “Хайрын хурим” салоноо байгуулж, “Гоёл” наадамд оролцохдоо өвөрмөц royal загваруудаас үзэгчдийн талархал хүлээж, наадмын тусгай байрыг эзэлж байсан бас ч гэж эртний түүхтэй салон, салоны эзэгтэй хоёр байна. Дизайнер мэргэжилгүй ч хувцас дизайны сонирхол их, вкус сайтай Э.Туулд тоогдож, гар нийлэн өнөөг хүрсэн гэхээр Б.Ууганцэцэг шаггүй чадварлаг дизайнер байж таарна. Манай төр засгийн тэргүүнүүдээс авахуулаад загварын мэдрэмжтэй, бусдаас онцгойрох хүсэлтэй олон эрхмүүд энэ салоноор үйлчлүүлж үзсэн байдаг. 


“Хайрын хурим” гэхээр зөвхөн хуримын даашинз урладаг гэж ойлгож болохгүй, үндэсний хувцаснаас авахуулаад загварын даашинз хүртэл өмсөж болох бүхнийг тэд урладаг. 


Хувийн амьдралынх тухайд тэрээр мэргэжил ойролцоо Азийн мастер үсчин Золбаяр гэх залуутай амьдралаа холбож өдгөө хоёр хөөрхөн охины аав ээж болцгоосон. Золбаярын тухайд мөн л олны танил эрхэм дээдсийн үс зүсийг гоёдог чадварлаг үсчин.

Загварын цөмд нэвтэрсэн Монгол дизайнер 

Ариунаа Сури нэрээрээ олонд танигдсан дизайнер бүсгүй олны танил болоод тодорхой хугацаа өнгөрчээ.  ШУТИС-ийн хувцас  загвар зохион бүтээгчийн ангид 2-р курс хүртлээ суралцсан тэрбээр  үргэлжлүүлээд  Берлиний  мэргэжлийн загвар зохион бүтээгчийн сургуульд бакалавр хамгаалж, Бремэн хотын Урлагийн их сургуулийн хувцас, загвар зохион бүтээгчийн ангид магистр хамгаалжээ. Багаасаа загварын ертөнц дэх өөрийн орон зай, ирээдүйгээ харж байсан гэх Ариунаа Суригийн амжилтыг гадаад ертөнцгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хилийн чанад дахь карьерынхаа дараа л эх орондоо ирж, бас ч гэж мэргэжлийн пиар, зохион байгуулалттайгаар эндэх орон зайгаа ядах юмгүй тодорхойлсон. 


Томоохон шоунуудад урилгаар оролцож, томхон брэндийн нүүр царай хүртэл болж амжсан тэрээр Герман,  Япон зэрэг загварын цөм болсон улсуудад бүтээлүүдээ гаргадаг монгол дизайнер. Хувийн амьдралын тухайд загвар өмсөгч Б.Чинзориг гэх залууг сонгож үерхээд багагүй хугацааг үдэж буй. 

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: www.grandnews.mn

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    ed mar chini harin owoo um bilee. yun ter Katya ...
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • 2
    1 iin bichsen setgegdeliig unshaad eleg hoshloo. het zagvarlag humuus zarimdaa ih hestuu aldaa gargadagiin jishee yum bolov uu daa.
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • 1
    Hairiin hurimiin awgai yag shulmaa shulam shuur bariulchihval nislee haha
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025