Малчдын ХААН Н.Баянмөнх!

Хөдөө нутгийн иргэд зөвхөн ХААН банкийг шүтэж амьдардаг гэвэл холоо хэвтэнэ. Цаана чинь яруу найрагч Н.Баянмөнхийн “Малчин” суваг телевиз малчдыг ёстой хуйлруулж байна шүү дээ. “Гурван-Эрдэнэ” дээд сургуулийн захирал, олон олон хит дууны үгийг зохиосон найрагчийг хувийн телевизийн сувагтай гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй болов уу.

Нийтийн дууны бас нэгэн өнгө төрх дуучин Б.Энхмэндтэй ханилан хоёр хүүхдийн аав, ээж болцгоосон тэд бараг хамгийн хамгийн гэмээр тайван хүмүүс. Б.Энхмэнд “Эр хүн  гэрийн ноён нуруу гэдэг утгаараа гадуур ажилд түлхүү оролцох гэж цаанаасаа тийм зохицолдлогоотой бүтээгдсэн юм. Тийм болохоор би эр хүнийг энэ гэрт орох орлого, ямар хоол ундаа идэж байна, ямар байх ёстой вэ, ямар хувцас өмсөх ёстой тэр болгоныг л хангаж өгөх ёстой гэж боддог. Дээр нь тэр хүн гэр орондоо ширүүн дуугардаггүй л байх хэрэгтэй. Тэр чинь эмэгтэй хүнд ямар ч стрессгүй сайхан амьдрахын эх үндэс шүү дээ” гэж хэлсэн байдаг. Өөрөө гадуур цаг товлон хүнтэй уулзаж ажил хөөцөлдөх туйлын дургүй Б.Энхмэнд гэртээ гэрийн ажил хийж суухыг дээдийн жаргал гэж үздэг. Орчин цагт ховордсон сайн эхнэртэйнх Н.Баянмөнх үргэлж өнгөлөг, ажил үйлс нь бүтэмжтэй яваа харагддаг.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Zochin
    ГЭБДС-захирал биш судалж байж бичээчээ сэтгүүлч нараа
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • Уншигч
    Жичин биш Жачин л даа, Сувдмаа
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • b. suwdmaa
    gurwan-erdene surguuliin pilosopin bagsh bolhoos zahiral bish shde zahiral n Jichin gej hun baidgiin shde
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025