Шинэ үеийн “бэлтэй” монголчууд дэлхийн тэрбумтнуудтай ижилхэн төмөр хүлгүүдийг хөлөглөцгөөх болсон билээ. Бид энэ удаад Rolls Royce, Maybach, Bentley унадаг хорхойтнуудыг нэрлэж байна. /2-р хэсэг/
Женко Х.Баттулгын 1111
УИХ-ын гишүүн Х.Баттулга 1111 гэсэн азын дугаартай Rolls Royce-той. Үндэсний томоохон компаниудын эзэн тэрбээр Монголын Топ-10 баяны нэгэнд зүй ёсоор ордог. Хар багаасаа бизнесийн ухаанд суралцсан нь өнөөдрийн энэ өндөрлөг рүү түүнийг хөтлөсөн хэмээдэг.

Эко-гийн С.Нямдаваа Bentley-тэй
“Эко констракшн” ХХК-ийн захирал С.Нямдаваа 0202 дугаартай Bentley маркийн машинтай. НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Бага хурлын гишүүн гэхчлэн хэд хэдэн сонгуульт албатай тэрбээр барилгын салбарт хүчээ харуулан, хэдийнэ орон зайгаа эзэлсэн. Харин одоо тэр улстөрд орон зайгаа эзлэхийг хүсэх болж. Түүний гол татаас нь Шадар сайд М.Энхболд хэмээн яригддаг.

Ш.Сайхансамбуугийн тансаг хүү
Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат мөн л Rolls Royce хөлөглөдөг. Аав нь үе, үе чихийг нь халууцуулчихдаг хүүгээ МУИС-ийн хуулийн ангид оройгоор сургасан нь үр дүн дагуулсан гэх. Үнэхээр ч Д.Дагвадорж аваргад зодууллаа гэснээс өөрөөр хэл ам татлахгүй байгаа юм. Мэдээж түүнд Rolls Royce-оос өөр өч төчнөөн машин бий. “Панамера”-гаа хөлөглөн хотын гудамжаар салхи татуулан давхихыг хүсдэг ч түгжрэл түүнд саад болдог гэх.

Аваргын Maybach 57
SONC V12 Twin Turbo хөдөлгүүртэй, хурдны таван шатлалт араатай, “Maybach 57” маркийн автомашиныг Д.Дагвадорж аварга хөлөглөдөг. Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн сонголт болох тансаг зэрэглэлийн “Maybach 57” –гийн загварыг “Mercedes Benz S-Class”-ын загвар дээр үндэслэж хийсэн аж.

Бэлтгэсэн М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна