Төрсөн эцэг нь 4-хөн настай охиноо хөнөөжээ

Миний найз Б.Ө /Б овогтой Ө/ нь 4хөн настай хайрт охиноо 2015 оны 2 сарын 21-нд төрсөн эцэг болон хойт эхийнх нь гарт хэрцгий, бусармаг үйлдлээс болоод алтан амийг нь алдчихлаа.

Охины эцэг болох Т.Ц нь миний найзтай гэрлээд 3,4 жил болж байсан бөгөөд Г.М гэх хүүхэнтэй явалдаж 2 жил гаруй үйлийг нь үзсэн. Тэгээд нөгөө хүүхнийх нь хэл амнаас айж аргагүйн эрхэнд охиноо эцэггүй өсгөх болсон юм.

Гэтэл охиноо авна гээд эцэг нь өнгөрсөн 9 сард хүчээр авч, өсгөхөөр болж аргагүй эрхэнд ээж нь өгч явуулсан бөгөөд хааяа нэг уулзах боломж гардаг байсан юм. Хойт эхтэйгээ амьдардаг нялх балчир охиндоо санаа зовж хажуу айл, таньж мэдэх хүмүүсээсээ асууж сураглан чих тавин суухаас өөр арга байгаагүй юм.

2 сарын 10-нд охиноо авч 2 хоног өөр дээрээ байлгах боломж олдсон бөгөөд 2 дох хоног дээр эцэг, хойт эх 2 нь утсаар доромжлоод байхаар нь бид шөнийн 3 цагт охиныг нь хүргэж өгсөн юм.

Тэгтэл 2 сарын 17-ны өглөөний 9.00 цагт эцэг Ц нь ээж рүү нь залгаж БЗД-ийн эмнэлэгт охин нь сэхээнд байгааг дуулгасан. Найз маань энэ мэдээг сонсоод юу бодож явсан бол гэхээс зүрх зүсэгдэх шиг болохын. Гэтэл 2 сарын 12-нд охин тархиндаа хүнд гэмтсэн. Цус харвасан, хамаг бие нь хөх няц болсон байдалтай эмнэлэгт уулзсан. Эцэг Ц-с асуухад хэнэгчгүй метр гарантай шатнаас унасан гэсэн тайлбар хийсэн байсан бөгөөд, нөгөө хүүхэн нь ухаан мэдрэлгүй эмчээс нь “би яанаа, эмчээ би яанаа” гэх юм асуугаад байж байсан. Хүмүүс Ц болон эхнэр М руу хашгирч дайрахад эцэг Ц нь нөгөө хүүхнээ хамгаалаад “Хэлээ хүрэх газар маргалдаж, Хөлөө хүрэх газар явж заргалд юу ч олж долоохгүй” гэх зэргээр доромжлон зогсож байсан юм. Цагдаа нар ирж шинжилгээ хийсэн бөгөөд хүнд зодуулсан болохыг нь тогтоосон.

Бас охиныг нь яаралтай гэмтлийн эмч дуудан үзүүлсэн бөгөөд эмчийн хийсэн тайлбар нь

– Охин чинь яаралтай хагалгаанд орох шаардлагатай, цус харваад 4,5 хоносон, найдвар тун бага, биеийн байдал маш муу байна гэсэн.

Бас өчигдөр эцэг Ц нь гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлсэн, гэхдээ гомдолгүй, хэвтүүлэхгүй гээд өргөдөл бичээд охиноо аваад явсан нь баталгаатай байна гэсэн тайлбар тавьсан. Муу алуурчин, тэр үед охиноо гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн бол өдийд охин нь сэргэх боломжтой байсан юм.

Тэр өдрөө гэмтэлд аваачиж хагалгаанд оруулсан боловч нөжирсөн цусны хамт тархи гоожин гарч ирсэн гэж эмч нар нь хэлсэн. Гоожсон тархийг таслан авсан. Ер нь бол салах ёсоо хийсэн дээр, бэлтгэлтэй байгаарай гэсэн. Гэхдээ 5 хоногийн турш тэр хүүхэд тарчлан зовж үхэж чадахгүй байсан. Ухаангүй, хагас нүд нь хараатай, хэл нь жаахан цухуйж хатсан, хамаг бие нь хөх няц арай л дэндүү нүд халтирмаар. Эмчилж байсан эмч нь охиныг бас хүчирхийлүүлсэн байх магадлалтай гэсэн. Хярзан нь урагдалтай байна. Гэхдээ баталгаатай биш гэж байна лээ. Задлангаар тогтоогдоно.

Тэр 2 алуурчдын мэдээлэл гэвэл нийтийн байранд байдаг байсан юм байна лээ. Хоёулаа бөө гэнэ лээ. Охиныг өдөр болгон зодож дарамталдаг байсан бөгөөд, бие ч засуулахгүй, хоол ч өгдөггүй байсан гэж ярих, харсан гэрчүүд олон байгаа юм. Тийм байдалтай байдаг байсныг нь мэдсэн бол… Саажилттай гэсэн ээждээ хүрээд ир, насан туршдаа уучлалт гуйж асарч амьдаръя гэж гутарч суугаа найзыгаа хараад нулимсаа барьж дийлэхгүй байна.

Яаж төрүүлсэн охин нь билээдээ, арай ч дээ 4 настай охиноо алдсан тэр ээжийн сэтгэлийг яахын бэ? Эмнэлэгт сонссон танихгүй хүмүүс хүртэл зэвүүцэж, хорсож, уйлж байгааг харахад үнэхээр сэтгэл өвдөм. Яахаараа ийм юм байж болдог байнаа. Одоо хэрэг нь шалгагдаж байгаа ч нөгөө 2 чинь бие бие рүүгээ чихээд байгаа юм байна лээ. Талийгаачийг задланд оруулсан бөгөөд хариу нь бас удаж гардаг сурагтай. Манай оронд байтугай миний танил дунд ийм юм болно гэж би төсөөлчиж байгаагүй. Ийм хэрэг үйлдсэн новшнуудад цаазаар авах ял ч багадсан гэлтэй. Тэгэхэд манай орон цаазаар авч болдоггүй хуультай.

Үйлийн үрээ эдлээд үхэж байхдаа таарсан яргачингууд. Нэг нэгнээ хайрлахаа больчихсон Монгол юмуу? Нэрийг нь бичээд, зургийг нь оруулаад шившиг болгоод өгье гэж бодсон ч бүрэн шийдэгдээгүй хэргийн сэжигтэнгүүдийг болдоггүй юм байхаа. Гэхдээ л зодсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж байгаа.

Ийм юм бичиж та бүхний сэтгэлийг эвгүйцүүлье гэж бодсонгүй, зүгээр л ийм юм байдаг юм байна. Үр хүүхдээ үүнээс хойш хайрлаж хамгаалъя, анхааралтай байцгаая гэдэг үүднээс сануулга болгон хүргэж байна. Миний хамгийн их айж байгаа зүйл бол бэл бэнчин муутай, хамаатан садангүй найзыг маань дээрэлхэж муу адгийн новшнууд суларчих вий дээ л гэж бодохын. Ийм хүмүүстэй мөр зэрэгцэн амьдарна гэдэгтээ хэзээ ч эвлэрэхгүй учраас эцсээ хүртэл тэмцэнэ. Бяцхан охиноо гүнээ хүндэтгэсэн ээж Ө болон Э.М.А 3-н эгч нь…..

  УМ МАНИ БАД МЭ ХУМ

Эх сурвалж: horom.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (34)

  • x
    aimar yuma erthen emnelgt handsan bol amidrah bolomj bsn l bhda dendv tarchilj ongorsn bn da hoorhi end tend hvhed uilah hvn hashgirah ene terd tuslamj duudaj suri hvmvse bid nar chin hvhde l zvger zodj bn ged toodggvi shvde odo chin tooh tsag ni bolsn yum bn
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • x
    zurgig ni ustgasan deer yum bishv adminaa
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • Барсое
    Элбэгдорж ямар хамаа байна аа малааа
    2015 оны 03 сарын 02
  • санасаар
    ийм хогнуудыг насаар нь сараалжин торон цаана хорь ахин хорвоогийн нарыг бүтэн бүү харуул үхтэл нь шоронд хорь гэсэн шийтгэл гаргах байх гэж найдаж байна хэрвээ шүүх тэгж чадахгүй бол ард түмэн хэзээ ч энэ хоёрыг халхын шороо дээр бүү гишгэ чулуугаар шидсээр байгаад алсан ч яадын нялх юм зодож чаддаг хүмүүст тийм шийтгэл багадна шүүх ийм юманд тэнэг байвал ард түмэн яаж шийтгэхээ асуухгүй байх гэж итгэж байна
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • гэр бүл
    харамсаж байна элбэгдорж ард түмнээ хайрла
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
    • Барсое
      Элбэгдорж ямар хамаа байна аа малааа
      2015 оны 03 сарын 02
  • eej
    ail ger uimuulj hilbar argaar amidrah gesen nuuts amraguudaa ta nariin baliar amidraliin chini tsaana eh hun huuhduud baidag yum. hunii amidralaar togolson bosoo oroolonguudaa ert oroi hezee negen tsagt huuhdiin nulimas biye setgeliig zoboosniihoo hariug abah bolnoo.uunees hoish er ni ger buldee hariutslagatai em ni ger buliinhee omno uurgee uhamsarlaachee...tegsen tsagt ur huuhed eleg buten az jargaltai amidrah bolno. 2 bosoo oroolon g uhej ch bolohgui amid ch yabj bolohgui bolgotsgooyo ohiniig yaj zobooj tamlaj baisniig oorsdiinh biye mahbodi setgeld medruultsgeeye..
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • tui
    Zugeer ng alaagui etseg ni huchindsen gesen shuu. Baliar sejgiin nowshnuud
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • эх хүн
    арайч дээ ийм жоохон амьтаныг яаж чадваа хүн битгийл шувуу өндөгөө хүртэл хармалдаг биз дээ бид чинь үхтэл үр харам гэж хэзээнээсээ ярьдаг биздээ эцэг гэх араатанг яг ингэж тамлаж цаазаар ав
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин
    Ард иргэдийн нүдэн дээр цаазаар авах хэрэгтэй адгийн новшнууд хэлэх муу үг ч алга
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин
    хүүхдийн эрхийг хуульчилж гэр бүлийн хуулинд шинэ заалтууд оруулмаар байна. Хүүхэд төрлөө л бол эцэг эх ямар үүрэг хүлээхийг хуульчилж заамаар байна. Хөгжилтэй оронд хүүхэд өөрийн гэсэн өрөөтэй байхыг хүртэл хуулиндаа тусгасан байдагв Манай оронд эцэг эх салсан ч хүүхдийн өмнө хүлээх үүрэгийг маш нарийн тусгаж хуульчилмаар юм. Мөн цаазаар авар ялыг эр эм гэлтгүй сэргээх хэрэгтэй
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин
    адгийн яргачингууд энэ нас болон хойт насандаа ч халуун тамд очно доо
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • zochin
    ene 2 iig shuud alaa amid yvj yadgiin elbegdorjoo harj bn uu manai ulsad iim bohir zavaan zuil garch bn arai hertsgii ymaa jaahan huuhed sh deee shuud al
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Эх хүн
    Эвий гэж... Элэг эмтрээд байна. Нулимсаа барьж дийлэхгүй нээ. Ямар бузар юм бэ? Бурхан минь. Энэ хөөрхий нялх үрийг ингэх гэж...Даанч яав аа.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Чимид
    ТАЛИЙГААЧ БОЛСОН ХӨӨРХИЙ ОХИНЫ ЗУРГИЙГ САЙТНААСАА АВААЧЭЭ!!! ЁСЗҮЙ БАЙНА УУ???!?!?
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • sssss
    Ohinoo tiim baliar humuusiin dund uldeej chadsan chinii naad naiziig chini uzen yadaj bna. yaj iij baigaad l abah heregtei baisan yum. Tegj zoduulj baihdaa chinii naiziig ih bodson baih daa hoorhii.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Elbegdorjoo
    Naad 2 huuree alaach ee zuragiig n il bolgon ard tumend haruulachee setguulch naraa !!! Almaar bna !!!!
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • zochin
    Ene aluurchidiig hen beltgeed bnaa??????!!!!!ard tumnii umnu 2lang ni tsaazal.yamar aimshgiin hereg gardag boloo ve.mongold yaj amidrah be?ehchuud mini bitgii aij nuuj yavachee huuhdee bodtsgoo.huuli gej guuli boljee .HUULIIN HUMUUS UURSDEE IIM BUZAR HEREG HIIGEED TUUNIIGEE HUVALDALDAJ DARJ UAL AVAHGUI BNA SHUUDEE.IIM YAVDAL GAZAR AVLAA.ERUNHIILUGCH.ERUNHIII SAIDAA ENE BUZAR NIIIGEMEE TSEGTSLEECHEE !!!!
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Bat
    Ene 2 aluurchnii esreg zohion baiguulalttai boslogo hiij huuliin baiguulagad ard tumnii bair suuriigiig ilerhiilj, ahij iim zuil manai ulsad bolon busad uls ornuudaar bolohgui baih talaar arga hemjee avnal deer yum bishuu ard tumeen?
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • зочин
    МУУ Ч ГЭСЭН ТӨРСӨН ЭЦЭГТЭЙ НЬ БАЙЛГАЯ ГЭЭД ЗОДУУЛЖ НҮДҮҮЛЭЭД ГЭРЭЭСЭЭ ЯВДАГГҮЙ ЭЭЖҮҮД АНХААРНА УУ. ТӨРСӨН ЭЦГҮҮД НЬ ДАНДАА Ч ҮР ХҮҮХДЭЭ ХАЗАЖ ТАМЛАХ, ЗОДОХ, МАШИНД ХИЙЖ ШАТААХ ГЭЭД ХАМАГ АЙМАР ҮЙЛДЛИЙГ ХИЙЖ БАЙНА Ш ДЭЭ.
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • mongol
    eejid ni buu muu yarij bid buu muu gej hudulguhchgui ailgaj surduuldeg bsan bailgui odoo ohiniig ni hamjij alchihaad hun aminii hereg hiichiheed mongol ulsiig mongoliin huuli tsaaziig madlaj huurah gej bhgui yu yalaas multrah gesen neg zal ni bhgui yu buu muu yaridag ni iimerhuu surtstai aluurchnuudad huuliin deed hemjeeg uguh heregtei
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • mongol
    muu yum hiihdee surtstai 2 gar bnshdee hogiin yumnuud huuhdee doromjilj alchihaad eldev yanziin hereg tuvug yalaas multrah gej buu muu gej jujig tavij bgaadaa buu her bargiin nohoinuud ch bolchihdogiin bish ter dundaa ed narshig ail gereer togolson avgai huuhdee zovooj etses suuld ni ami nas nid ni hursen iimerhuu yumnuud buu boldoggui yum sahius ni ch buudaggui yum muu aluurchid ih yum hutsaj yaaj multrahuu geel ushin shidiin arag shuvugchilj bhgui yu 2 hulgaichid huuliin deed hemjeeg uguh heregtei
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Bayanjargal Batjargaliin yanhan
    Khoid eh neriideltei yanhanii l hiisen ajil biz de, bolno buten gej hunii amidraliig busnuulchihaad etsest ni etsegiig ni ohinoo alsan heregt ungajee. Etseg shu um ni iim um bolno gej tootsoogui l ohinoo uur deeree avsan bh da. Busdiin unetei amidraliig yamdhan yanhanuud asar iheer buzarladag bolson tsag um aa da. Uiliin ur gej bdg l bh da. Etseg hunii uuregee uhamsarlahgui shees gargadag zuv hog hiideg hodoodooroo l amidraliig hemjdeg erchuud huurhiis du. Buh erchuud tiim gej bodohgui bna Heleh adgiin ug ch alga.
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин
    ó÷ðûã íü îëñîí þì óó.
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин
    tiim shuu
    2015 оны 02 сарын 26
  • tuul
    yamar aimar haramsaltai niigem be iim balchir huuhdiig yaaj ingej tamladag bnaa hvn bish araatan yum bishuu ene 2 novsh hezeech sain saihan amidrahgui ee.burhan ene ohiniig iveej sain humuusiin gar deer dahin toroosei
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • 456
    өөрсдийн гудамд зогсоогоод яг тийм байдлаар чулуугаар цохиж алцгаая
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин
    ямар бузартай новш вэ иймэрхүү юмнуудыг хүнд хэрцгийгээр ял шийтгэлийг нь амсуулах хэрэгтэй юм байна эх нь гэж яадаг мал вэ бас бүүр зүрх өвдчилөө зурагыг нь харсан чинь
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • zochin
    hun bish araatan alwal taarna
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • irgen
    aimaar yma zurh uwdchihluu tursun etseg ni munu uu yamar aimaar hargis hun we shuud tsaazaar awah heregtei shu ard tumnii nuden deer tsaazal
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • ºá
    Çóðãàà àâ÷ õàÿ. ñýòã¿¿ë ç¿éä íèéöýõã¿é áàéíà.
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • ºá
    Çóðãàà àâ÷ õàÿ. ñýòã¿¿ë ç¿éä íèéöýõã¿é áàéíà.
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин
    ÿìàð õà÷èí ¿çýë ñóðòàëã¿é çóðàã îðóóëäàã þì áý, ñýòã¿¿ë ç¿éí ãîî ñàéõàí ãýæ áàéíà óó?
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • zochin
    Yanaa ysan muuhai humuus we hun bish adguus ym daa arai ch dee neeree torson etseg n shuu de ter 2g nasaar n horiosoo eejiin ih orowdoj bna hichnee n ih haramsaj bga bol oo gun emegnel ilerhiilii
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Арай ч дээ, цаазын ялтай болёоо. Хэрвээ би ээж нь байсан бол тэр 2 алуурчныг өөрөө алаад шоронд суух байсан.
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
    • Зочин
      tiim shuu
      2015 оны 02 сарын 26
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025