Шинэ үеийн “бэлтэй” монголчууд дэлхийн тэрбумтнуудтай ижилхэн төмөр хүлгүүдийг хөлөглөцгөөх болсон билээ. Бид энэ удаад Rolls Royce, Maybach, Bentley унадаг хорхойтнуудыг нэрлэж байна.
Дөрвөн Rolls Royce-ын эзэн
“Мон-Уран”-ы гэх тодотголтой Б.Наранхүү гишүүний машины цуглуулгад дөрвөн ширхэг Rolls Royce бий. Нийт дөрвөн тэрбумаар үнэлэгдэх Rolls Royce Ghost, Rolls Royce Phantom, Rolls Royce Phantom II машинуудаа Боинг 747 онгоцоор тээвэрлэж авчирсан бөгөөд төмөр хүлгүүд дээрээ өөрийнхөө нэрийг алтаар бичүүлсэн аж. Мөн түүний цуглуулгад хагас тэрбумын үнэтэй Bentley бий.

Х.Бат-Эрдэнийн төмөр хүлэг
“Алтай Констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ 0066 дугаартай Bentley Continental-тай, 0666 дугаартай Rolls Royce-той. 680 мянган долларын үнэтэй Rolls Royce авсан. Үйлдвэрт нь захиалгаа өгч, өөртөө зориулан хийлгүүлсэн гэдэг. Харин Bentley Continental-аа 420 мянган ам.доллараар авсан аж.

Баян Р.Базарын унаа
“Алтайн Хүдэр”, “Булган Алт” компаниудын ТУЗ-ийн дарга Р.Базар Rolls Royce-той эрхмүүдийн нэг. Уул уурхайн бизнест хөл тавьсныхаа үрээр дуучин Д.Оюунтүлхүүрийн экс нөхөр гэдэг үндсэн тодотголоосоо холдож яваа. Ихээхэн хөрөнгөжсөн гэгдэх түүнийг “Баян“ Базар хэмээн яригсад олон болж. Түүний ийн амжилттай яваад экс анхны эхнэрүүдийнх ач тус нилээдгүй бий гэдэг. Анх Хонгконг, Японы хөрөнгө оруулагчидтай холбогдоход нь дуучин Д.Оюунтүлхүүрийн нэр сүр багагүй нөлөөлсөн гэх юм билээ.

Кёкүшюзан Д.Батбаярын ховор хүлэг
Тэгвэл Кёкүшюзан Д.Батбаярын машины цуглуулгад бусдын нүд унадаг гэх. Маршал Х.Чойбалсангийн унаж байсан, дэлхийд аравхан ширхэг үйлдвэрлэгдсэн машины нэг түүнд бий. Мэдээж Rolls Royce ч байгаа. Тэрбээр гишүүн байхдаа тойрогтоо ажиллаж, сонгогчидтойгоо уулзахдаа Rolls Royce-оо унан очиж байсан юм.

П.Батсайханы 8888
“АПУ”-гийн П.Батсайханыг төмөр хүлгийн яс чанарыг мэддэг, юм үзсэн эр гэдэг. Үнэтэй харш нь шатаж байхад галын дөл өөдөө гээд билэгшээл хэлээд зогсож байсан гэх түүний автомашины цуглуулга арвин Гэхдээ тэрбээр 8888 гэсэн азын дугаартай Bentley-гээ л унах дуртай гэж байгаа.

Үргэлжлэл бий,,,
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)