Дэлгэцийн хөөрхөн бүсгүй жүжигчин Ч.Ундрал найруулагч Б.Баатар нарыг нийлэхэд салбарын сайхан хосууд тодорлоо гэж хүмүүс ихэд олзуурхсан. Гэргийгээ хүүхэд төрүүлсний дараа нөхөр нь “Би чамд хайртай 2” киноны гол дүрд тоглуулж өөрөө бүх арын албыг нь даагаад л үнэхээр сэтгэл догдлом зураглал байсан шүү. Гэтэл зөвхөн түүнийг л камерын дуран авайгаар шагайдаг байсан мөч өнгөрч тэд хоёр тийш болсон.

Бас нэгэн дэлгэцийн буянаар тодорсон бүсгүйтэй экс нөхөр нь багагүй хугацаанд холбогдоход Ч.Ундрал нэвтрүүлгээ хөтөлж энэ хугацаанд хэд хэдэн кинонд гол дүр бүтээгээд амжсан. Яг түүний насны халуухан, гоо үзэсгэлэн төгс цогцолсон бүсгүй үгүйлэгдэж байсныг ч хэлэх үү түүний уран бүтээлийн эрэл хилийн чанадад гарсан.

Урд хөршид уран бүтээлд тоглох урилга гардан амжилттай ажилласан түүний бас нэгэн дүр төрх ирэх оны эхээр олны хүртээл болох сурагтай байна лээ. Ч.Ундрал одоогоор шинэ романсад яарахгүй байгаа ч гэлээ сайхан бүсгүйг өдөж хоргоох эрчүүд олон байдаг биз. Түүнд нас байна, зүс байна, авьяас байна тэр мэдээж бодолтой сонголт хийх бизээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (27)