Аав хүү Хөдөлмөрийн баатарууд анх удаа

Гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал  өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол хүртлээ. Түүний аав Ж.Мөнхбат мөн Хөдөлмөрийн баатар цолтон. Өөрөөр хэлбэл аав хүү хоёр Хөдөлмөрийн баатар цолтон төрсөн анхны тохиолдол энэ болж байгаа юм.

Ийнхүү шинэхэн Хөдөлмөрийн баатрын баярыг хуваалцахаар Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж тэргүүтэй Монголын салбар салбарын алдартнууд Чингисийн талбай дээр хуран чуулсан юм. Мөн өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Ёкозүна Какурюү М.Ананд Монгол Улсын Гавьяат Тамирчин, Асасэкирюү Б.Дашням Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор тус тус шагнагдсан юм.

 

Эх сурвалж: www.grandnews.mn

М.Сонор 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • bb
    tenegt
    2015 оны 02 сарын 20
  • sara
    baysgalan nuhruu golsoon kk
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
    • bb
      tenegt
      2015 оны 02 сарын 20
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025