“Грэмми-2015”: Улаан хивсний трэнд загварууд

Шагналын хур буух улирал эхэлж, хүн бүр л ажлаа орхин энэ зүгт анхаарал хандуулахтай зэрэгцэн кино, хөгжмийн урлагийнхан нэгэн дор цуглалаа. Британийн кино академийн шагнал гардуулах ёслол гоёлын даашинз, чамин зүүсгэл чимэгтэйгээр Лондон хотноо даруухан өнгөрсөн бол жинхэнэ улаан хивсний ёслол Грэммийн үеэр л боллоо.

Ariana Grande , Versace

Gwen Stefani , Atelier Versace

Ариана Гранде, Гвен Стефани нарын чарт тэргүүлэгчдийн өндөр хүчдэл мэт дүр төрхийг Ателье Версаче  бүрдүүлснээр итали загвар энэ үдэш анхаарлын төвд байлаа. Даруу поп гүнжийн стильтэй Гранде хэв маягаа эвдэж, металл залаатай гэрэл ойлгосон цагаан даашинз сонгон гоо сайхны мэдрэмжээ харуулсан бол Стефани эсгүүрт гол хүчийг нь өгсөн үргэлж хослол сонгожээ.

Nicki Minaj , Tom Ford

Beyoncé , Proenza Schouler

Гэвч үнэндээ энэ үдэш өнгөт арьст хатагтай нар л хамгийн дур булаам байлаа. Эхлээд Ники Минаж солонгын өнгө түүх болсныг баталж, 1920-оод оны үеийн унжлаган чимэглэлтэй Том Фордын даашинзаар гоёжээ. Түүний дараа Сиара шал шүргэсэн урт даашинзаар ганган, дур булаам төрхийг нэгэн зэрэг илэрхийлж чадсан бол Бейонс яг энэ төрхийг зарим хэсгээрээ биеийн арьсыг харуулсан, урт ханцуйтай Proenza Schouler-ийн даашинзаар үргэлжлүүллээ.

Ciara , Alexandre Vauthier Couture

Мэдээж улаан хивсний хэв маягаа хөвгүүдээс зээлдсэн хатагтай нар ч байсан юм. Тухайлахад эгч дүүсийн “Хаим” хамтлагийн Даниелле Хайм Английн загвар зохион бүтээгч  Stella McCartney-гийн цасан цагаан хослолыг, английн дуучин Чарлотте Эмма Айтчисон Jeremy Scott-ыг сонгожээ. Харин Анна Кендрик сонгомол хар хослол өмсөж, илүү даруу төрх бүрдүүллээ.

Charli XCX , Jeremy Scott for Moschino

Эндээс улаан хивсний ёслолд хэн нь ч жинхэнэ загварлаг, нүд булаасан хувцас өмсөж ирсэнгүй гэж дүгнэж хараахан болохгүй. Лэди Гага Brandon Maxwell, Мадонна Givenchy-ийн “от кутюр” загвараар гоёжээ. Ким Кардашян Уэст үдшийн хамгийн тод гялалзсан даашинзыг сонгосон нь Jean Paul Gaultier-ийн бүтээл байсан бол Рита Ора энэ боломжийг чадамгай ашиглаж, үснийхээ шинэ засалтыг Прадагийн гялтганасан даашинзаар улам тодотголоо. Супер Бовлын дундуур уран бүтээлээ хүргэж, шуугиан тарьсан Кети Перри Zuhair Murad-ийн цацагтай даашинз сонгосон юм.

Lady Gaga , Brandon Maxwell

Kim Kardashian West,

Madonna , Givenchy Haute Couture

Rita Ora , Prada

Өөрийн бодолдоо бат зогсдогоороо хэнтэй ч харьцуулшгүй Рианна Диснейн гүнж, Одри Хепберний шинж чанарыг ижил хэмжээгээр агуулсан Giambattista Valli –ийн “от кутюр” даашинзыг сонгож, од хүний үнэн төрхийг үзүүллээ. Энэ үдэш гялалзсан одод нарийн бэлхүүсээ тодотгож байсантай Рианнагийн эзэн хаант улс оршин байсан эрт үеийг санагдуулам цээживчийг харьцуулвал “хорны ерөндөг” л гэсэн үг.

Giambattista Valli , Haute Couture хувцаслалт, Chopard үнэт эдлэл Рианна

Грэммийн наадмын үеэр хөгжмийн салбарын алдартнууд улаан хивснээ хэрхэн гялалзсаныг сонирхууллаа. Арав гаруйхан хоногийн дараах Оскарын наадамд Холливудын А зэрэглэлийнхэн хөгжмийнхэнтэй эн зэрэгцэх ид шидийг үзүүлнэ гэж найдъя. 

Эх сэрвалж:Grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025