
Анхны ерөнхийлөгч П.Очирбат арван жилийн сурагч байхдаа анх гэргийгээ олж харсан гэдэг. Түүнээс хойш тэд хойд хөршид оюутан байхдаа дотносож анхны хүүхдээ өлгийдөж авсан гэнэ лээ. Анхны тэргүүн хатагтай болно гэж зүүдлээ ч үгүй явсан Ш.Цэвэлмаа хатагтай анхны ерөнхийлөгчтэй арван жилээсээ эхэлж үерхэж, найзалж байгаад гэр бүл болсон гэдгээ номондоо дурдсан байдаг.

Хоёд дахь ерөнхийлөгч буюу Н.Багабанди мөн л хар багаасаа амьдралынхаа хань А.Оюунбилэгтэй танилцаж гэр бүл болсон гэдэг. Дээд ангийн том ах Н.Багабанди гэргийгээ хичээл заах нэрийдлээр эргүүлдсээр байгаад авч суусан гэнэ лээ.

Гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр гэргий О.Цолмонтойгоо ёстой л хувь зохиолоор учирч гэр бүл болсоноо хуучилч байсан удаатай. Бид бие биенээ олсон биш биднийг өвөө маань суулгасан гэж ярьсан байдаг. Анх бие биенийгээ олж харсан түүх гэвэл мөн л гадаадад оюутан байхдаа олж харсан гэнэ лээ. Сургуулиа төгсөөд эх орондоо ирээд л гэр бүл болсон хосууд ачлалт өвөө Х.Цэндийгээ үргэлж санан дурсдаг нь ийм учиртай.

Одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргийтэйгээ мөн л гадаадад танилцсан гэдэг. Украйны Львов хотод оюутны анхны үдэшлэг дээр танилцаж бие биенийгээ харсан гэх бөгөөд төд удалгүй оюутны амралтаар Монголд ирэхдээ хуримын ордонд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон гэнэ лээ.

Экс ерөнхий сайд Н.Алтанхуяг анхны гэргийтэйгээ оюутан ахуй цагаасаа салж хагацдаггүй найзууд байж байгаад гэр бүл болсон. Арваад жил оюутаны байр хөлсөлж амьдарч байсан хосууд байранд ороод л салсан гэх юм билээ. Харин одоогийн гэргий Сэлэнгээтэйгээ ажилын шугамаар танилцаж дотноссон гэдэг. Өндөр албан тушаалд очиж нарийн бичгээ болгож байж гэргийгээ болгож авсан Н.Алтанхуяг үе мултарсан гэргийгээ анх хараад л сэтгэл алдарсан гэдэг.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг загвар өмсөгч гэргийтэйгээ Байгаль нуурын хөвөөнд танилцаж дотносжээ. Нэр нь хүртэл О.Байгаль болохоор аргагүй л заяаны ханиа олж сонгосон ерөнхий сайд маань нуурын хөвөөнд хайраа илчилж мисс бүсгүйг гэргийгээ болгосон гэдэг.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл (12)