Манай улсын хоёр иргэн Истанбулд хотод усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгийн талаар Анкара дахь Элчин сайдын яамнаас энэ талаарх мэдээллийг ГХЯ-нд хүргүүлээд байгаа аж. Тэгвэл тус улсын сонинд манай улсын иргэдийн амиа алдсан талаарх мэдээлэл ийн гарсан байна. “Монгол Улсаас Валентиний өдрийг тэмдэглэхээр ирсэн залуу хосууд Босфорын хоолойн усанд осолдож нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Хосууд зочид буудалд байрлаж байсан ба залуу нь эхэлж хөл алдаж ус руу унасан байна. Харин найз бүсгүй нь найз залуугаа аврахын тулд хойноос орж амиа алджээ. Тус улсын албаныхан хосуудын цогцосыг энэ сарын 11-ны өдөр олсон байна. Эрэгтэй нь Швейцарь улсад сурдаг оюутан Бат-Эрдэнийн Сэрээтэр болон түүний найз бүсгүй Дорлигжавын Сарангэрэл нар гэдэг нь тогтоогджээ.

Эх сурвалж: http://www.hurriyetdailynews.com
Сэтгэгдэл (41)