Амьдралынхаа ихэнх хугацааг загварын ертөнцөд өнгөрөөж байгаа мисс Ч.Содтуяа загварын сайхан хүүхнүүдийн жишгээр ганц бие амьдарч буй. Анхны амьдралаа загвар өмсөгч А.Чингүүнтэй эхлүүлж дундаасаа охинтой болсон ч хосууд хоёр тийш болоод олон жил болсон. Энэ хугацаанд олон эрчүүдтэй нэр холбогдож ганц бие ээжийн эрх чөлөөг хангалттай амсаж байгаа Ч.Содтуяа гараасаа хөтлөх ганц цэцэгтэйгээ хаана ч хамтдаа шүү.
Ямар л үйл ажиллагаа болно тэнд л ээжийнхээ гараас зүүгдэж явдаг охин нь ээжийнхээ мэргэжлийг өвлөнө хэмээн ярьдаг. Түүгээр ч барахгүй зурагчин харахаар пооз авна зургаа татуулж хавь ойрынхоо хүмүүсийн хайрыг булаагаад авдаг адтай охин ээжийнхээ мэргэжлийг өвлөж ирээдүйд цахиур хагалах байхдаа.

Эх сурвалж: Grandnews.mn
Б.Тэргэл
Сэтгэгдэл (4)