Жүжигчин О.Цэнгэл: “Сайн уу амьдрал минь”, “Боолын гэрээ” зэрэг кинонуудад тоглосон авьяаслаг залуу жүжигчин О.Цэнгэл мэргэжлийн жүжигчин биш ч гэлээ хүсэл сонирхолоороо хэд хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхлөөд амжсан. Тэгвэл хамгийн сүүлд тоглосон “Хамтран амьдрагч” киноны нээлт дээр түүнээс цөөн хэдэн асуулт асууж амжсан юм.

-Олон жил дэлгэцийн уран бүтээлээсээ хөндийрлөө. Энэ хугацаанд хаана юу хийж байв?
-Юуны өмнө “Хамтран амьдрагч” киногоор үзэгчидтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна. Энэ хугацаанд гэрийн эзэгтэйн үүргийг гүйцэтгэнгээ ажил хэргийн шугамаар гадагшаа нэлээд явлаа. Мэдлэг боловсролдоо түлхүү анхаарлаа.
-Гэрийн эзэгтэйн үүргийг гүйцэтгэсэн гэлээ. Хүүхэдтэй болж амжсан уу?
-Хүүхдийн хувьд одоохондоо болоогүй байна. Гэр бүл зохиож амжаагүй л явна. Энэ тал дээр илүү ул суурьтай хандахыг хичээдэг.
-Тэгвэл Б.Тэнгисээс салж, ганц бие бүсгүй болсон гэж ойлгож болох уу?
-Тодорхой хариулмааргүй байна. Цэг үү, таслал уу гэдгийг харж л байя даа.
-Та хоёрын хувьд олон жил үерхсэн шүү дээ. Яагаад хамтын амьдралдаа цэг тавих болов оо?
-Уучлаарай. Миний хувийн амьдрал учраас бүхнийг тоочиж ярих шаардлагагүй гэж бодож байна. Залуу хүмүүс муудалцаж, эвлэрэх тохиолдол бишгүй л гардаг шүү дээ. Цэг тавьсан гэж бас тодотгомооргүй байна. Таслал ч байж болно шүү дээ.
-Одоо хэнтэйгээ амьдардаг бэ?
-Эцэг эхтэйгээ амьдарч байгаа.
-Мэргэжлийн бус жүжигчин гэж сонссон. Цаашдаа жүжигчинээр ажиллах уу, мэргэжилээрээ ажиллах уу?

-Мэргэжлийн бус ч гэлээ урлагт хайртай учраас өөрөө хичээгээд зүтгэвэл урлагийн тогоо намайг түлхэхгүй болов уу гэж найдаж байна. Тийм ч учраас 4 дэхь кинондоо тоглосон. Цаашдаа өөр мэргэжлээр сурах бодолтой байгаа.
-Нууц биш бол ямар мэргэжлээр сурах гэж байгаа бэ?
-Бодлоо цэгцэлж үйлдэл болгочихоод тайлагнах хэрэгтэй байх. Одоогоор зөвхөн бодол төдий л байна.
-Тэгвэл цаашдаа хувийн амьдралаасаа илүүтэй уран бүтээлдээ анхааралаа хандуулна гэж ойлгож болох уу?
-Уран бүтээлдээ илүү анхаарлаа хандуулна.
-Цаашдын уран бүтээл ажилд чинь өндөр амжилт хүсэе. Баярлалаа.
Эх сурвалж: Grandnews.mn
Б.Тэргэл
Сэтгэгдэл (8)