“Алтай констракшн”-ы барилгаас хүн унаж амиа алдлаа

Хоёрдугаар сарын 08 буюу өчигдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Саруул Хотхон”-ы барилгын есөн давхраас 36 настай иргэн Б унаж, нас барсан хэрэг гарлаа. Талийгаач Б нь тус барилгад ажиллаж байсан бөгөөд есөн давхраас тоосго буулгахаар лифтний хонгилд ажиллаж байх үедээ ийнхүү амиа алджээ. Тодруулбал, лифтний ган татлага тасарснаар есөн давхраас унаж амиа алдсан аж.

Тус барилгын захиалагчаар “Саруул Хотхон” ХХК, гүйцэтгэгчээр “Алтай Констракшн” ХХК ажиллаж байжээ. Одоогоор “Алтай Констракшн” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм байна.“Саруул Хотхон” цогцолборын барилгын эхний ээлжүүд 2014 онд ашиглалтанд орно гэж  захиалагчидаасаа мөнгийг нь авчихаад өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй байгаа барилга. Захиалагчид нь шүүх цагдаагаар явахдаа тулан хэл ам татлаад байгаа энэ барилгаас ийнхүү нэгэн гэмгүй ажилчин унаж нас барлаа.

Манай сайтаар өмнө мэдээлж байснаас үзвэл Монголд хамгийн үнэтэй хөөрөг барьдаг “Алтай Констракшн”-ны Х.Бат-Эрдэнэ, түүний ээж Т.Цэрмаа гэж өөрийгөө алтаар өвч бүрсэн хатагтай байх. Өчнөөн захиалагчидынхаа мөнгийг нь авчихаад цаг тухайд нь барилгаа ашиглалтанд оруулсан байсансан бол гэмгүй нэгэн ингэж амиа алдаа ч уу үгүй ч үү.

Алтан шаахай өмсөвч алцан майга нь арилахгүй гэдэгчлэн алт мөнгөө өөрсдийгөө өвч бүрж байхаар нас барсан ажилтаныхаа хойдын буянг нэг төртэйхэн гүйцэтгэчихээсэй билээ. Ум ма ни бад ми хум.   

Эх сурвалж: Grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • zochin
    Tanai saitad talarhal ulerhiile .unen bodit medeelel bnga hurgedegt .ALTAI KONTRAKSHINI BARILGIIN ASUUDLAARHI MEDEELEL TB IIN MEDEEGEER NEG CH GARAAGUI SHUU. TIIM BOLOHOOR MONGOLD MASH TOM MAFIIN SULJEE BNA. ENE TALAAR EREN SURVALJLAGA HIIHIIG HUSIE TA NAR CHADSH BNO. AMJILT
    2015 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Бат-эрдэнэ муу хувалз сахар чихрийн шижин тусаад үхэх гэж байгаа гэсэн,миний муу найз эрлэгт чамайг тосч авна аа муу новш минь,гэрээ хийгээгүй надад манай компанид хамаагүй гээд шүүхийн бичиг гаргуулчихсан хөөцөлдөөд явж байна гэсэн
    2015 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин
    танай сайт хүний муу үзэж хоолоо олж иддэг энэ ажлаа хэзээ багасгах вэ? Хов хор 2оор амьдардаг ядмагхан сайт юм.
    2015 оны 02 сарын 09 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025