
Цэл залуу 33-хан насандаа Төрийн соёрхолт хэмээх хүндтэй цолоор энгэрээ мялааж, олныг эгдүүцлийг төрүүлсэн дуучин Д.Болд үе тэнгийн үхэр хонь жилтнүүд дундаа хамгийн бийлэгжүү нь гэгддэг. Хамгийн үнэтэй машин унаж, тансаг хаузад амьдарч, хувийн студи байгуулж, ганц дээл л гэхэд 20 сая төгрөгөөр хийлгэж өмсдөг энэ залуу эрийн сүйхээ ч гэж хэлэх юм биш. Төрийн ордонд тоглолт хийх салхийг хагалж, хотын дэгжин хатагтай, ноёдыг цагаан эсгийн дээр алхуулсан дуучин эр эрхэм ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой овоо дотно нөхөрлөж, ойр дотно шадарлах болсон нь өнгөрсөн жилийн наадмынх нь гоёлоос л ханхийж байлаа. Өнгөрсөн наадмаар моод тоодорхойлсон хүннү зах, энэ жилийн наадмаар зонхилсон адуучных юм шиг малгай, бага зэргийн ээтэндүү хоншоортой буриад гэмээр монгол гутал тэргүүтэн Д.Болдын өнгөрсөн жилийн наадмын гоёл.
Хамгийн сонирхолтой нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөх цэнхэр л өнгөтэй болохоос загвар хийц нь хаашаа харсан ч Д.Болдынхтой адилхан байгааг бид харж байна. Мэдээж төрийн тэргүүн дуучин эрийг дуурайна гэж юу байхав, Д.Болд эрхэм ерөнхийлөгч, хүндэт ахынхаа хувцас загвараас санаа авч, наадмын гоёлоо зэхсэн бололтой. Ядаж байхад дуучны эхнэрийн дээлийнх нь өнгө хүртэл тэргүүн хатагтайнхтай адилхан байдаг нь тэд ёстой ижилсье гэж ижилссэн бололтой юм. Сонирхуулахад тэдний наадмын эдгээр гоёлыг Төрийн ордны оёдолчин гэдгээрээ алдартай Лхагваа урласан аж. Үндэсний дээл хувцас урлаж оёхоороо алдартай энэ бүсгүйгээр “Номин талст”-ын Хаянаа ч мөн наадмын гоёлоо урлуулсан гэнэ лээ.
Ингэхэд Эби ерөнхийлөгч уламжлал ёсоороо гэргий, хүүхдүүдээ дагуулан эгэл энгийн хэрнээ нижгэр сайхан наадсан. Сонирхуулахад угийн намхан давжаа ерөнхийлөгч маань урд өмнө нь хамгаалалтанд явах залуусаа шилж сонгохдоо өөрийнхөө өндөртэй ойролцоо хүмүүсийг сонгох гэж нэлээн зүдэрсэн гэдэг шүү. Эхээс төрсөн бяцхан биеийг яалтай билээ, гутлынх нь ул хүртэл алгын чинээхэн байхад. Бие жижиг ч бэлчир томтой гэдэг энэ дээ. Эрхэм ерөнхийлөгч болон дуучин залуугийн "Цагаан сар"-ын гоёлын сонголтыг харах л үлдлээ.
Эх сурвалж:Grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна