
2-р сарын 04-нд Чингисийн талбайд трактор комбайн хөлөглөсөн тариаланчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гэнэ. Харин тариаланчдын тэргүүн эгнээнд Самандын хүү зогсох нь. Мань эр жаахан тариа тарьчихаад түүнийгээ улсад шахаж чадахгүй болоод жагсах гэж байгаа юм болов уу гэж та бодуузай. Зүгээр л чин сэтгэлийн дуудлагаараа тариаланчидтай нэгдсэн гэж өөрөө тайлбарлаж байх юм. Суусан газраасаа шороо атгаж сурсан С.Жавхлан хүү хэзээ ч сул юманд хөдлөх хүн биш. Өөрт нь ашигтай болоод л нүүрнийхээ арьсыг тариаланчдад ашиглуулж байгаа болов уу. Цандэлэг тэргүүтэй Газар тариалан эрхлэгчдийн холбооныхоноос овоо хэдэн цаас салгасан нь дамжиггүй биз ээ. Ямартаа ч өмнө нь Гал тахих ёслол гээч зүйлийг 21 аймагт хийхдээ аймаг бүрээс 60 сая төгрөг салгаж чадсан хоншоортой эр тариаланчдын толгойг эргүүлэх нь харин ч амархан байх аа.
Эх сурвалж:Grandnews.mn
Сэтгэгдэл (1)