Хошин урлагт хөл тавьж олны танил болсон авьяаслаг жүжигчин Д.Батхуяг буюу Амбийг өдгөө танихгүй хүн Монголд л лав үгүй биз ээ. Хошин шогийн тайзийг орхиж, дэлгэцийн урлагт хүч үзэж буй тэрээр хамгийн сүүлд “Тээгч эх” кинонд гол дүр бүтээснийхээ дараа Солонгост биеэ эмчлүүлэхээр явсан сурагтай. Үе үехэн урд хөрш рүү явж биеэ тойлуулах болсон Амбий хэдэн жилийн өмнө ходоодны өвчнөөр өвчлөн азаар сайн эмч нарын буянаар хөл дээрээ боссон.

Ингээд олон үг нуршилгүй гол сэдэвтэй оръё. Шилжилтийн насны үеийн нүүрэн дээр гарсан улаан толбонууд нь үрэвсэж батга болсоноор аав ээжээс заяасан нэрийнхээ өмнө “Арзгар” гэдэг хочийг насан туршдаа зүүх болсон Амбий өөр нэгэн хочтой болжээ. Түүний шинэ нэр нь Монгол Мachete.
Холливудын алдарт жүжигчин Danny Trejoгийн Монгол хувилбар Амбийг хаанаас нь ч харсан адилхан байгаа биз.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл (1)