Оскарын шагналт жүжигчин Хелен Миррен нийтийн тээврээр зорчих болжээ.
69 настай Хелен Нью-Йоркийн метрогоор зорчихдоо ч урьдын адил ганган, дэгжин хэвээрээ.
Нью-Йоркийн оршин суугч Джейсону Лоув алдартай жүжигчний метронд байгаа зургийг авч, интернэтэд цацжээ. “Дөнгөж сая юу болсон гэж бодож байна.

Хелен Миррен хатагтай метронд миний дэргэд суулаа. Ийм юм бас байдаг аа” гэж Джейсон зургаа тайлбарлажээ.
Хелен Миррен метрогоор зорчдог цорын ганц алдартан биш. Сүүлийн үед Нью-Йоркийн метронд Рианна, Том Хэнкс, Брэдли Купер, Эндрю Гарфилд зэрэг алдартан олон харагдах болжээ.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл (4)