Алдарт “Титаник” киноны од, жүжигчин Кейт Уинслет “Harper’s Bazaar” сэтгүүлд зургаа авахууллаа. Гэвч эдгээр зураг дөнгөж интернэтэд тавигдмагц бөөн шүүмжлэлд булагдав.
Кейт бодит байдлаасаа огт өөрөөр сэтгүүлийн хуудаснаа гарсан гэж түүний фанатууд шүүмжилж байна. Тэр бүү хэл “Кейт өөрөө фото шопын золиос болсон” гэж үзэх хүмүүс ч зөндөө.

Сэтгүүлд гарсан Кейт Уинслетийн зургуудыг усны хувцастай энэ зурагтай харьцуулахад л ойлгомжтой. Кейт өвөл Шинэ Зеландад амарч байхдаа папарацциудын дуранд өртсөн нь энэ.
Кейт өмнө нь гэрэл зургийг хэтэрхий их янзалж, засахын эсрэг байгаагаа илэрхийлсэн. Кейт “Гэрэл зургийг хэт янзлахад би дургүй. Би өөрөө ийм биш, тэр тусмаа иймэрхүү харагдахыг ч хүсдэггүй” хэмээжээ.
Үнэхээр Кейтийг хүсээгүй байхад фото шоп хэрэглэн, түүнийг гоолиг, туранхай болгосон байж ч магадгүй. Угаасаа спортын зааланд хөлсөө урсгах дургүй болохоор ингэж фото шопдуулсан ч яах вэ дээ.


Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна