Дуучин Нара хүсэмжит бүсгүй мөн үү?

Тачаангуй төрхөөрөө залуусын зүрхийг гижигдэж, нүцгэн зургаараа эрчүүдийг галзууруулах дөхдөг дуучин бүсгүй Монголын хүсэмжит бүсгүй мөн үү?. Ийм нэгэн санал асуулга сошиал ертөнцөөр хандалт өндөртэй тархаж байна. 

Түүний жинхэнэ нэрийг Нарантуяа гэдэг. Багаасаа урлаг, спортод дурлан, гимнастикаар хичээллэж, гурван удаа улсын аварга болж байжээ.  

Нарантуяа хичээлийнхээ хажуугаар бүжгийн авьяасаа гайхуулж, тухайн үеийн "одуудын" тоглолтод оролцон ард нь бүжиглэдэг байж. Удалгүй шавилхан бүжигчин охин Наран улс руу эрдмийн жолоо запж, "Tokyo of music school" сургуульд гоцлол дуулаач мэргэжлээр суралцахаар явсан юм. 

Таван жил сураад Монголд ирэхдээ нэрээ Нара болгон өөрчилж, "The Start Nara" нэртэй анхны цомгоо гаргаж байлаа. Бүжигчин байсан шавилхан бүсгүй тавхан жилийн дараа гялалзсан дуучин болоод ирэхэд нь түүний бүжгээр тоглолтоо чимж байсан Байзда, Минжинсор зэрэг "одууд" бүгд унтарсан байсан юм. 
Илэн далангүй байдал, секс төрхөөрөө олон залуусийн зүрхийг дэврээдэг байсан дуучин Нара “Би шоудаж зугаацаж ханалаа. Одоо гэр бүлийн талаар бодох цаг минь болчихож. Одооны охид олны танил болоод баян нөхөртэй суугаад жаргах мэт бодоод байх юм даа. Баян нөхөртэй суугаад жаргаад байгаа олны танил хүүхэн байна уу? Алга л байгаа биз дээ. Хэн хэндээ л цагийн зугаа байхгүй юу. Би хэн нэгний цагийн зугаа баймааргүй байна. Чин сэтгэлээсээ сайхан ханьтай учирч хүүхэд төрүүлмээр байна” гэсэн мэдэгдэл хийснээсээ хойш ээж болоод нам гүмхэн амьдарч байгаа. Ээж болсон ч хүсэмжит бүсгүйн санал асуулганд дээгүүр жагсаж яваа Нара хэзээ ч гандан буурахгүй гэдэг нь энэ биз ээ.

Эх сурвалж: Grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • sss
    buh yum ni hiimel gj bodohoorl bagiinh ni zurgiig uzeegui hun bgui bailguidee
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин
    маанаг хүүхэн дэвсгэр болж дууссан бол амьдралаа бодохоор л боллоо
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025