Деми Мур гэрлэхийн тулд залуу амрагаа дарамтлах болжээ


Холливудын од, 52 настай Деми Мур гурван удаа гэрлэж, гурван удаа салсан. Гэвч тэр огт хаширсангүй, дахин сүйт бүсгүй болохыг хүсч байгаа бололтой. Түүнийг 4 дэх удаагаа гэрлэх гэж байгаа талаар өрнөдийн сонин хэвлэл шуугиж эхэллээ.


Деми одоо өөрөөс 23 дүү хөгжимчин Шон Фрайдейтэй амрагийн холбоотой болоод бараг жил болсон. Деми Мур “Залуу амрагийнхаа ачаар өөрийгөө залуухнаар мэдэрч, насаа мартдаг” гэж ярих дуртай.
Гэхдээ Деми Мур сүүлийн үед үе үе гэрлэх асуудлыг сөхдөг болжээ. Харин дурлалт залуу нь 30 ч хүрээгүй тул гэр бүлийн хүлээсэнд орохыг хүсдэггүй аж. Насны ялгаатай хос үүнээс болж, үе үе ам зөрөх болсон гэнэ. “Шон эгчмэд бүсгүйтэй амраглах дуртай ч Деми Мурын гэрлэх тухай ярианд их уурладаг. Шон ирээдүйгээ түүнтэй хамт байгаагаар төсөөлдөггүй” гэж тэдэнд ойр нэгэн эх сурвалж мэдээлэв. 
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025