Алдартай “R&B”, поп дуучин Рианна өөрийгөө цоо шинээр нээн харууллаа. “i-D Magazine” сэтгүүлийн удирдлага өөрийн загварыг сурталчлах саналыг түүнд тавьжээ. Барбадосс нутгийн бүсгүй Рианна шууд л энэ саналыг хүлээн авч, зөвшөөрсөн байна.

Тус сэтгүүлийн гүйцэтгэх захирал Аластер Маккима “Рианна ер бусын, содон, бас авьяаслаг бүсгүй. Тэр энэ үүргээ маш сайн биелүүлнэ гэж найдаж байна” хэмээн мэдэгджээ.
Ийнхүү дуучин Рианна “i-D Magazine” сэтгүүлийн нүүрэнд заларлаа. Рианнагийн цээж нүцгэн шахуу хэрнээ асар том джинстэй зургийг толилуулъя. Түүний үс, нүүр будалтыг грандж стилиэр хийсэн бөгөөд зургийг нь гэрэл зургийн салбарын суутан гэгддэг Паоло Роверси авчээ.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна