Уитни Хьюстоны охин коомд ороод ухаангүй байна

Алдартай од Уитни Хьюстоны охин 21 настай Кристина эмнэлэгт хэвтжээ. Кристина өөрийн гэртээ ухаангүй хэвтэж байхад нь түүний нөхөр Ник Гордон олсон гэнэ. “Кристина усаар дүүргэсэн ваннд доош харан, амьсгалахгүй хэвтэж байсан” гэж нөхөр нь ярьжээ. Ник шууд түргэн тусламж дууджээ. Тэгээд түргэн ирэх хооронд өөрөө хиймэл амьсгал хийсэн аж.


Эмч нар Кристинад тархины хаван гэсэн онош тавьжээ. Одоо түүний амийг аврахаар эмч нар тэмцэж байна. Кристинаг хиймлээр коомын байдалд оруулж, ухаан алдсан шалтгааныг нь тодруулахаар ажиллаж байгаа аж. Ямар ч гэсэн түүний гэрээс хориотой эм, тариа олдоогүй гэнэ.
Бобби Кристина Браун бол алдарт дуучин Уитни Хьюстоны цорын ганц охин. Уитни Хьюстон хар тамхинд донтож, 48-тайдаа өнгөрсөн билээ. Иймээс Кристинагийн ойр дотны хүмүүс түүнийг ээжийнхээ хувь заяаг давтах вий гэж их эмээж байна.

 

Эх сурвалж: Grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025