Ая зохиогч, дуучин, продюссор гээд урлагийн универсал боловсон хүчнүүдийн нэг болсон Б.Ангирмаа анх урлагт орж ирэхдээ л одоогийнх шигээ стиль имижтэй гарч ирсэн. Одоогоос арваад жилийн өмнө “Намайг Ангирмаа гэдэг...” хэмээн өөрийгөө танилцуулж байсан тэр л хэвээрээ.
Нэг ч удаа үснийхээ засалтыг өөрчилж байгаагүй тэрээр хувцасныхаха стиль имижийг ч өөрчлөөгүй. Өдгөө дөч гарсан хэрнээ үсээ ургуулж, ганц удаа даашинз өмсөж харагдаагүй Б.Ангирмаагийн энэ стиль имидж нь үнэнч фэнүүд болоод ойр дотныхон нь аль хэдийнэ эвлэрсэн гэнэ лээ. Ойр тойрныхон найз нөхөд нь эмэгтэйлэг хувцасла гэж хэлээд ч үгэнд нь орж байгаагүй Б.Ангирмаа халимаг үс, хуучин жинснээсээ сална гэж үгүй бололтой саяхан нэгэн үйл ажиллагаанд ийн хувцаслаж ирсэн юм.
Эх сурвалж: Grandnews.mn
М.Сонор
Сэтгэгдэл (6)