Дуучин Баярцэнгэл жүжигчний карьер хөөхөөр болжээ

Залуу дуучин П.Баярцэнгэл "Онч мэргэн" продакшны анхны уранбүтээл болох киноны гол дүрд тогложээ. Тэрбээр дуучны хаа карьераас гадна жүжигчний карьер хөөхөөр болсон нь энэ гэнэ. Түүний үндсэн мэргэжил жүжигчин учраас "Онч мэргэн" продакшныхан авьяаслаг залууг ийнхүү сонгон авчээ. Одоогоор киноны нэр, уран бүтээл хэзээ олны хүртээл болох нь тодорхойгүй байгаа юм байна. П.Баярцэнгэл энэхүү кинонд Драмын театрын жүжигчин С.Болд-Эрдэнэтэй хамтран тоглож байгаа аж. Тэд киноны гол дүрийг бүтээгээд өнгөрсөн зуныг ихэд завгүй өнгөрөөжээ. Юутай ч охид бүсгүйчүүдийн хайрыг татсан дуучин П.Баярцэнгэл жүжигчин С.Болд-Эрдэнийн шавиар орж, удахгүй дэлгэцийн шинэ уран бүтээлээрээ табүхэнтэй уулзах нь. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025