Холливудын од Брэд Питт өөрийн эхнэр Анжелина Жолийг хэрхэн ятгаж байгаа талаар сэтгүүлчдэд ярилаа. Брэд Питт өөрийн найруулсан “Африк” гэдэг кинонд түүнийг тоглуулахыг хүсчээ. Гэвч одоогоор Анжелина бултсаар байгаа гэнэ. Тус киноны зураг авалт ирэх зун эхлэх юм байна.

“Африк” киног Ричард Лик гэдэг хүний бодит амьдралаас сэдэвлэжээ. Ричард Лик 1980-аад оны сүүлээр зааныг хамгаалахын тулд Кени улсын хулгайн анчдад дайн зарлаж явсан алдартан. Түүнчлэн Лики бол палеоантропологч бөгөөд эртний хүмүүсийн ясыг олсон гавьяатай аж.
Сэтгэгдэл байхгүй байна