Алдарт Виктория Бекхэм улирал бүр шинээр дэгжин, савхин цүнх бүтээж, тэр нь халуухан хуушуур шиг л гүйлгээтэй байдаг. Харин энэ удаа тэр “Twitter”-тээ сонин зураг нийтэлжээ. Хүүхдийн үүргэвч үүрсэн Викторияг та таньж байна уу? Бүр хөлбөмбөг шиг хэлбэртэй үүргэвч шүү.

Тэгэхээр зөвхөн манайхан л хуучин хувцсаа дамжуулан элэгдтэл өмсдөггүй бололтой гэж зарим нь бодож магадгүй. Хамаг учир зургийн доор бичсэн Виктория Бекхэмийн тайлбараас ойлгогдоно.
Виктория Бекхэм “2015 оны намар, өвлийн цүнхний цуглуулгын онгод” гэж бичжээ. Тэгэхээр алдартай дизайнер маань өөрийн гаргах гэж байгаа шинэ цуглуулгын талаар шүтэн бишрэгчиддээ ийм аргаар мэдээлсэн аж.
Виктория Бекхэм энэ удаа спорт стилийг сонгожээ. Тэгэхээр “Victoria Beckham” брэндийн урт хар пальто, хар ботинк, бөмбөгтэй үүргэвч удахгүй моод болох бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна