Хөгшин авгайгаа залуу авгайгаар солиод жаргаж үхэх гэж байгаа А.Сүхбат аваргын нэг иймэрхүү төрхтэй зураг олдлоо. Өгий нуурын цурхайг Хэнтийн засаг ноён асан С.Жаргалтай нийлж “цөлмөж” байгаа төрхөө ихэд баяр бахдалтайгаар харуулжээ. Энэ дашрамд дуулгахад загас гэлтгүй ховор ан амьтан агнаж, хээрээр дэр хийхийг илүүд үзэх болсон А.Сүхбат аварга Улаанбаатар хотноо бараг байдаггүй гэдэг.

Хаа нэг эхнэр хүүхэддээ бараагаа харуулчихаад уул хадаар хэсэж, гол горхины хог цэвэрлэж явдаг болсон гэнэ. хөдөөгийн айлуудаар буудаллан, давхраатай алаг нүдээрээ инээсэн шиг айлын эхнэрийн гарыг амраан хайлмаг хайлж, цуйван сэгсэрч суух А.Сүхбат аваргын эгэлгүй энгийн төрхийг биширсэн хүмүүс Булган, Сэлэнгэ, Архангайгаар нэг байна лээ. Нэгэн үе бөхийн зүлэг ногоон дэвжээг эзэгнэж байсан аварга маань зодог тайлсанаа зарласнаасаа хойш авгай хүүхний араас алдарт Мянгаа ахаас давахаар хөөцөлдсөн сөн. Харин энэ удаа ан гөрөө, уул хад, загас жараахай бие болон сэтгэлийн таашаал өгж байгаа бололтой. Дараа дараадаа юу ингэж аваргын сэтгэлийг хөдөлгөх юм бол доо.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл (23)