УИХ-ын зарим гишүүд кноп дарахдаа санаатай болон санамсаргүй гэсэн хоёр ангилалаар дардаг гэнэ шүү. Санамсаргүй буруу дарчихлаа гэж тайлбарладаг ч ард нь асар их мөнгөний тохироо явдаг гэнэ. Сүүлийн үеийнхээс нэрлэвэл хамгийн том жишээ УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эсрэг кноп дарсан явдал юм.

Хэвлэлийнхэнийг цуглуулж байгаад нүүр амаа чинэрүүлэн, уйлан дуугараад л “Би буруугүй шүү. Техникийн саатлаас боллоо” гэж байсан Дондогдоржийн Эрдэнэбат кнопоо андуурч дарсаныхаа хариуд Үйлдвэрийн сайд болсоноос тод харагдана. Дараа дараагийн удаа кнопоо буруу дарсан нөхдийг анзаараад л байгаарай. Заавал нэг том албан тушаал дээр томилогдож очих нь дамжиггүй. Ард түмэн гэж хөөрхийлөлтэй ч хүмүүс байх юм даа. Энэ үгэнд нь итгээд л, урам өгөөд дэмжээд л...
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна