
Монголын сэтгүүлзүйн ноён оргил Ц.Балдорж агсан амьд ахуйдаа үүсгэн байгуулсан хэвлэлийн байгууллагууд болох “25-р суваг телевиз”, “Өнөөдөр” сонин, “Weekend”, “Mongol post” гээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нь зангидаж яваа хүн Б.Нандинтүшиг хэмээх эл бүсгүй. Ц.Балдорж агсан амьд сэрүүн ахуйдаа мэргэжил болоод хийж бүтээснийг минь охин Б.Нандинтүшиг маань өвлөж үлдэх болов уу, даанч одоо нялх байна” хэмээн ярьдаг байсан нь биелэлээ олж охин нь өдгөө томоо бүсгүй болж аавынхаа нүүрийг улайлгалгүй сайн ажиллаж байгаа. Багаасаа гадаадад байсан ч аавыгаа зуурдаар алдсанаас хойш эх орондоо төвхнөж, бүтээсэн бүхнийг нь үргэлжлүүлж, хувийн амьдралаа ч төвхнүүлээд амжсан Б.Нандинтүшиг “Монгол Ньюс” группийг өвлөн авсанаар Монголын хамгийн баян бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд явдаг тэрбумтан болсон. “Монгол Ньюс” группийн хөрөнгө 50 сая доллараас дээш дуулддаг. Аавын суудал ч охиндоо ээлээ өгчээ.
Эх сурвалж: Grandnews.mn
М.Сонор
Сэтгэгдэл (3)